Аялал жуулчлал

Дэлхийн аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага 2017-06-22 11:04

Дэлхий дахинаа аялал жуулчлалын салбар хурдацтай өсч байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаанд 2020 гэхэд нийт жуулчны тоо 1.4 тэрбум, 2030 онд 1.8 тэрбум хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлжээ. Олон улсын жуулчид хөгжиж буй орнууд болох Ази, Латин Америк, Төв болон зүүн Европ, Ойрхи Дорнод мөн Африкийн орнуудаар аялах сонирхол нэмэгдэж байна. Энэ нь өндөр хөгжилтэй орноор аялах жуулчдын өсөлтийн хувиас хоёр дахин их буюу 2030 он гэхэд 4.4 хувьд хүрэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, 2030 он гэхэд нийт аялагчдын 57 хувь нь хөгжиж буй орнуудыг зорин, харин 43 хувь нь өндөр хөгжсөн орнуудаар аялна гэсэн тооцооллыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага 2014 оны тайландаа хавсаргажээ.

Эх сурвалж: Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, 2015 оны 10 сарын байдлаар
 
2010 онтой харьцуулахад Ази Номхон далайн орнуудыг чиглэх жуулчид 2020 онд 57.6 хувь, 2030 онд 161.7 хувиар нэмэгдэх бол Европ руу аялах жуулчдын тоо 2020 онд 30.6 хувь, 2030 онд 56.7 хувиар өсөх төлөвтэй байна. 

Олон улсад аялсан жуулчдын өсөлт (хувиар)

 

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2015

Жилийн дундаж

Бүтэн жилээрх бодит өөрчлөлт

/1-8 сар/

2005-2014

Дэлхийн дундаж

1.9

-4

6.5

4.7

4.6

4.6

4.2

4.3

3.8

Европ

0.3

-5.1

3.1

6.4

3.9

4.8

2.4

5.3

2.8

Ази Номхон далай

1.1

-1.6

13.1

6.3

7.0

6.9

5.7

4.3

6.2

Америк

2.7

-4.7

6.2

3.6

4.5

3.1

8.4

4.2

3.5

Африк

2.9

2.5

9.4

-0.6

4.7

4.7

1.8

-5.4

5.2

Ойрхи Дорнод

20

-5.4

13.1

-9.6

1.7

-2.9

6.2

3.6

4.9

Эх сурвалж: Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, 2015 оны 10 сарын байдлаар

2015 оны аравдугаар сарын байдлаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаанаас үзэхэд 2005-2014 оны хооронд жуулчдын өсөлтийн хувь дэлхийн дундаж нь 3.8 хувь байхад Ази номхон далайн орнуудад айлчилж буй жуулчдын өсөлт хамгийн өндөр буюу 6.2 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, манай улсын оршин буй бүс нутаг руу чиглэх жуулчдын өсөлт илүү өндөр байгаа юм. Энэ нь манайд аялал жуулчлалаа хөгжүүлж, түүнээс олох орлогыг нэмэгдүүлэх боломж нөөц байгааг харуулж байна. 

2014 оны байдлаар эдийн засгийн хямрал болон бусад сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг үл харгалзан аялал жуулчлалын орлого өмнөх жилээс 4.4 хувь буюу 48 сая ам.доллараар өсч 1.135 тэрбум ам.доллар болсон бөгөөд олон улсын аялал жуулчлалын нийт экспортын хэмжээ 1.5 их наяд ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, тус онд өдөрт дунджаар дөрвөн тэрбум ам.долларын орлоготой байжээ.

Эх сурвалж: Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, 2015 оны 10 сарын байдлаар

Дэлхий дахинд аялал жуулчлалын үйлдвэрлэл асар хурдацтай хөгжихийн хэрээр  эерэг, сөрөг нөлөөлөл гардаг нь өдгөө нэгэнт тодорхой болжээ. Аялал жуулчлалын эерэг нөлөөллийг улам бүр нэмэгдүүлэх, сөрөг нөлөөллийг багасгах үүднээс улс орнууд төрөл бүрийн арга зам эрэлхийлж байгаа нь аялал жуулчлалыг тогтвортойгоор хөгжүүлэх зарчмыг хөгжлийн бодлогодоо баримтлах болсноор илэрч байна. Өөрөөр хэлбэл, "Өнөөдрийн жуулчдын харж, мэдэрч буй зүйлийг, маргаашийн жуулчид тэр л байдлаар нь харж мэдрэх ёстой"  гэсэн товч бөгөөд тодорхой зарчим юм. 

2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш сүүлийн зургаан жилийн хугацаанд дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг нь аялал жуулчлал бөгөөд жил бүр өсөн нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар аялал жуулчлалын бизнес нь газрын тосны экспорттой тэнцүү төдийгүй хүнсний бүтээгдэхүүн, автомашин үйлдвэрлэлээс давсан үзүүлэлттэй байна. Ялангуяа хөгжиж буй орнуудын орлогын гол эх үүсвэр болжээ.

Аялал жуулчлалын салбарын байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл

Эх сурвалж: Cooper & Hall, 2013

Ялангуяа эрчим хүчний хэрэглээ, биологийн үр ашигтай газрын гадаргын өөрчлөлт, дулаан ялгаруулалт зэрэгт онцгой ихээр нөлөөлжээ.

Сүүлийн хэдэн арван жилийн турш аялал жуулчлал нь нийгэм,  эдийн засгийн өндөр өсөлттэй салбаруудын нэг болсон бөгөөд орчин үед аялал жуулчлал нь зугаа цэнгэл, чөлөөт цагаа өнгөрөөх арга төдий бус орон нутгийн хөгжилд эергээр нөлөөлөх хүчин зүйл болгон хөгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгараад байна. 

 
Г.Жаргалмаа

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД