Эдийн засаг

Нэр дэвшигч Х. Баттулга “Мэдлэгт суурилсан эдийн засаг”-ийг хөгжүүлэхийг уриаллаа 2017-06-14 16:02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигч Х. Баттулга “Мэдлэгт суурилсан эдийн засаг”-ийг хөгжүүлэхийг уриалж байна

Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаандаа Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжицгээе гэсэн санаачлагыг багтаасан. Сонгуулийн сурталчилгааны ажлын нээлтийн үеэр нэр дэвшигч Х.Баттулга "Өнөөгийн эдийн засгийн бүтцийг өөрчлөх замаар эдийн засгийн олон талт бодлогыг хэрэгжүүлж, аж үйлдвэрийн шинэлэг санаачлагыг хөгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх нь чухал"  гэв.
 
Түүнчлэн “Хүчирхэг Монголын төлөө” нэртэй түүний мөрийн хөтөлбөрт "Би уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэх бодлого боловсруулж, байгалийн баялгийн салбарын орлогыг хуримтлуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх болно. Би интернэтийн инновацийн эрин үед залуу чадварлаг боловсон хүчний нөөцөд тулгуурлан мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ’’ хэмээн дурджээ. Саяхан тэрбээр Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, офицер ахлагч, цэрэг дайчидтай уулзах үеэр мөрийн хөтөлбөртөө багтсан “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөрөө танилцуулсан. Тус хөтөлбөр хэрэгжвэл нэг жилийн хугацаатай алба хаагчийг 1-3 жил алба хаалгадаг болгох юм. Ингэснээр цэрэг дайчид алба хаах хугацаандаа сар бүр сая төгрөгийн цалинтай ажиллаж, халагдахдаа орон сууцтай, хуримтлалтай болох боломжоор давхар хангах юм.
 
Мөн тэрбээр иргэд сонгогчидтой уулзах уулзалтын үеэр тэрбээр ‘’TechAsia компани нь ирээдүйн Airbnb, Uber, Spotify, Hyperloop  шиг болох зорилттой Kaizen Mongolia, Oluulaa, Infinite, Solutions зэрэг Монголын 10 старт ап компанийг дэмжиж байгаад бахархаж байна. Бизнес хийж байсан хүний хувьд би экосистемийг хөгжүүлж буй ашгийн бус компани Startup Mongolia –г дэмжиж байна’’ хэмээн залуучуудын бизнес эрхлэлтийг анхааралдаа авахаа хэлсэн. Дэлхийн эдийн засаг, бизнесийн нүүр царай болох старт ап компаниудыг дэмжих маш чухал юм.
 
Түүнчлэн "Монголын өнөөгийн төр, нийгэм, соёл, өв уламжлалын ололт амжилт нь өнгөрсөн мянганы цаг хугацааны сорилтыг даван туулж өнөө үед ирсэн. Би Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилал, ил тод байдал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдлэх Ерөнхийлөгч байх болно” гэж сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэлийнхэнд онцлон мэдэгдлээ.
 
Төлбөртэй нийтлэл
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД