Эдийн засаг

Зургадугаар сард мөнгөний нийлүүлэлт 13.5 их наяд төгрөгт хүрчээ 2017-07-25 16:49

Банк санхүүгийн салбарын зургадугаар сарын голлох үзүүлэлтийг Монголбанкны мэргэжилтнүүд мэдээллээ. Мэдээлэлд дурдсанаар өнгөрөгч сард мөнгөний нийлүүлэлт 20 хувьд хүрч, 13.5 их наяд төгрөг болжээ. Мөнгөний нийлүүлэлтийн дийлэнх хувийг төгрөгийн хадгаламж болон харилцах эзэлжээ. Ингээд банк, санхүүгийн салбарын голлох үзүүлэлтийг хүргэж байна.

Мөнгөний үзүүлэлт

Төгрөгийн хадгаламж 7127 тэрбум төгрөг (53 хувь)
 
Валютын хадгаламж 2321 тэрбум төгрөг (17 хувь)
 
Төгрөгийн харилцах 2028 тэрбум төгрөг
 
Валютын харилцах 1316 тэрбум төгрөг
 
Банкнаас гадуурх мөнгө 661 тэрбум төгрөг байна.

Хадгаламж

Нийт хадгаламжийн 64 хувийг иргэдийн төгрөгийн хадгаламж, 19 хувийг иргэдийн долларын хадгаламж бүрдүүлж байна.
Хадгаламжийн байгууллагуудын зээлийн үлдэгдэл 12.9 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 872 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн аж. Түүнчлэн иргэдийн зээл 839 тэрбум төгрөгөөр өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ. Харин нийт зээлийн үлдэгдлийн 51 хувийг хувийн хэвшилд, 47 хувийг иргэдэд, 1 хувийг бусад салбарт олгосон байна.

Зээл

Нийт зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь өмнөх сараас нэг нэгж хувиар буурч, 6.2 хувьд хүрчээ.
Чанаргүй зээлийн хувь өмнөх сараас 0.3 нэгж хувиар буурч, 8.8 хувьд хүрэв. Харин хугацаа хэтэрсэн зээлийн 82, чанаргүй зээлийн 80 хувийг хувийн хэвшилд олгосон байна.

Ипотекийн зээл

Энэ оны эхний зургаан сарын байдлаар ипотекийн зээл 4177.2 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 91 916-д хүрчээ. Харин өнгөрсөн сард шинээр олгосон зээлийн 57 хувийг (41 тэрбум төгрөг) хөтөлбөрийн хүрээнд олгожээ.

Зээлийн хүү

Өнгөрсөн сард төгрөгөөр олгосон зээлийн хүү 20.3 хувь байсан бол үлдэгдэлд тооцсон жигнэсэн дундаж хүү 18.3 хувьд хүрчээ. Харин валютын зээлийн хүү 0.5 хувиар өсөж, 12.5 хувьд хүрчээ.

Хадгаламж

Төгрөгийн хадгаламжийн үлдэгдлээр жигнэсэн дундаж хүү өмнөх сараас 0.7 нэгж хувиар буурч, 12.1 хувьд хүрчээ. Мөн тухайн
сард татсан хадгаламжийн хүү өмнөх сараас 0.7 нэгж хувиар буурч, 12.5 хувьд хүрсэн байна. Харин гадаад валютын хадгаламжийн хүү бага зэрэг буурч, 5.6 хувьд хүрсэн бол тухайн сард татсан валютын хадгаламжийнх огцом буурч, 4.3 хувь болжээ.

Ханш

Өнгөрөгч зургадугаар сарын эцэст Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 хувь буюу 48 төгрөгөөр чангарч, 2349 болжээ. Харин тухайн сард төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 2367 төгрөг байв.   

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД