Даатгал

Тэтгэврийн шинэчлэл ба БНСУ-ын туршлага 2015-05-25 17:47

Нийгмийн даатгалын тухай хуульд багагүй өөрчлөлт орох талаар хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны төлөөлөгчид манай улсад иржээ. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын санаачлагаар “Тэтгэврийн шинэчлэл. БНСУ-ын туршлага” сэдэвт семинарыг өнөөдөр зохион байгууллаа. 

Манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо нь хувиарлалтын систем, нэрийн дансны аргаар бодох хоёр аргачлалаар хэрэгждэг. Харин даатгалын салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд УИХ-аар тэтгэврийн даатгалын шинэчлэлийн талаар баримтлах баримт бичигт олон заалтуудыг шинэчлэхээр болсон. Хамгийн чухал заалт бол одоо хэрэгжүүлж буй нэг давхаргат төлбөрийн системээс олон давхарга луу шилжих юм гэдгийг НДХБГ-ын ахлах мэргэжилтэн Б.Батжаргал хэллээ. Үүнийг хэрэгжүүлэхэд багц хуулиудаа өөрчлөх аж. Тухайлбал, Солонгос улс нийгмийн даатгалын гурван талт тэтгэврийн системийг хэрэгжүүлдэг аж.  Энэ талаар харилцан судлахаар өнөөдрийн семинарыг зохион байгуулж байна. Түүнчлэн 2030 он хүртэлх бодлогын баримт бичигт гурван давхаргат бодлогын баримт бичгийг нэвтрүүлэх юм. Солонгос улсын хувьд тус системийг нэвтрүүлээд 40 жил болж байгаа бөгөөд хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлсэн. Тийм учраас манай улс туршлага судлаж шинэчлэлийг хийх боломж бидэнд нээлттэй байна гэдгийг салбарынхан хэлж байна. 
 
Солонгос улсын хувьд далайчид нийгмийн даатгалд хамрагддаггүй байсан аж. Үүнийг шийдэхдээ арай өөр журам боловсруулж даатгалын багагүй хувийг төрөөс даах арга хэмжээ авч байсан аж. Үүнтэй адил манай улсын малчдын 10 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байдаг бол олныг хамрахын тулд тухайн улсын туршлагыг судалж байгаа аж. 
 
Мөн БНСУ-д манай улсын 30 гаруй мянган иргэн ажиллаж байгаагийн 12 мянга нь идэвхтэй даатгал төлдөг байна. Даатгалаа төлж буй иргэдийн нийгмийн даатгалд төлсөн мөнгийг эх орондоо төлсөнд тооцох боломжтой аж. Харин Солонгосын нийгмийн даатгалд хамрагдаж байсан иргэд эх орондоо ирсэн хойноо төлсөн мөнгөө 100 хувь эх орондоо шилжүүлж тэтгэвэр тогтоолгоход ашиглах боломжтой аж. 
 
 
 
 
А.Бүрэнжаргал 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД