Үнэ ханш

Зэсийн ханш сэргэх нь үү 2016-02-03 15:25

Олон улсын зах зээл дээрх зэсийн ханшид бага зэргийн өсөлт бүхий сайн төрх харагдав. Тус таваарын ханш өнгөрсөн сарын эхний хоёр долоо хоногт тасралтгүй уруудаж нэг тонн нь 4300 ам.долларт хүрсэн ч энэ сарын 1-ний байдлаар 4530 ам.доллар болж өсөөд байна. 
 
Улбар металлын ханш 2015 оны сүүлийн хоёр сарын турш 4500 ам.доллараас доош орохгүй харьцангуй тогтвортой байсан ч энэ оны эхний сард тасралтгүй суларсан. Ер нь ханшийн сүүлийн таван жилийн график үзүүлэлт доош чиглэж байгааг энд тэмдэглэе. 
 
Ханшийн таагүй байдалд урд хөршийн эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн тухай шинжээчид онцолж буй. Reuters агентлагийн тэмдэглэснээр нэгдүгээр сард Хятадын үйлдвэрлэлийн өсөлт огцом удааширсан нь Лондонгийн металлын бирж дээрх ханш хүндхэн байдалтай байгаад нөлөөлсөн аж. Гэвч өнөөдөр ханш шалдаа буугаагүйг өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын зэсийн импорт харьцангуй сайн байсантай холбон үзжээ.  
 
Сүүлийн гурван сард Лондонгийн бирж дээрх ханш 0.1 хувиар унаж 4554 ам.доллартай дүйсэн. Харин Shanghai Futures Exchange дээрх үнэ 35.610 юань буюу 5414 ам.доллар байгаа юм. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


Г.Орхон 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
zochin 2017 оны08 сар / 02 10:17

ene medeelelee shinchleech