Эдийн засаг

Японы өндөр технологи нутагшуулна 2016-10-14 10:01

Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон албаны төлөөлөгчдийн Япон улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхсан юм. Түүнчлэн Монгол Японы худалдаа, хөрөнгө оруулалтын форумд оролцож үг хэллээ. Ингээд түүний хэлсэн үгээс хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагаатай холбоотой онцлох ишлэлийг тоймлон хүргэж байна.

 
  • “Хамтдаа бид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, Монгол Улсад бизнес хийх, хөрөнгө оруулах таатай орчинг бүрдүүлэхийн тулд чармайх болно”.
  • “Япон Улс нь манай улсын гуравдагч хөрш, томоохон хөрөнгө оруулагч төдийгүй эдийн засгийн гол түнш орнуудын нэг билээ”.
  • “Хоёр орны эдийн засаг харилцан нөхөх чадвартай, хамтын ажиллагааны нөөц, боломж ихтэй билээ”.
  • “Ашигт малтмал болон уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан үндэсний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд Япон Улсын өндөр технологийг нутагшуулахыг зорьж байна”.
  • “Монгол Улс Япон Улсыг гуравдагч хөрш, стратегийн түнш, томоохон хөрөнгө оруулагч гэж тооцдог”.
  • “1990 оноос 2016 оны хооронд Япон Улсаас Монгол Улсад нийт 262 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн”.
  • “2015 оны байдлаар Японы 551 аж ахуйн, нэгж компани Монгол Улсад бүртгүүлж, үйл ажиллагаа  явуулж байна.”
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД