Төсөв

Б.Чойжилсүрэн: ОУВС-гийнхан тавдугаар сарын 24-нд хуралдана 2017-05-16 17:01

Олон нийтийн сүлжээгээр Сангийн сайдын нэр зургийг ашиглан худал мэдээлэл тараасантай холбогдуулан Б.Чойжилсүрэн сайд албан ёсны тайлбар хийлээ. Тэрбээр “Надад албан ёсны хаяг байхгүй. Сонгууль дөхөхөөр ийм хуурамч хаяг олширдог. Тэдний нэг нь байх. Бидний зүгээс албан ёсоор хууль хяналтын байгууллагад хандсан байгаа” гэж хэллээ.

Түүнчлэн тэрбээр сэтгүүлчдийн асуусан ОУВС-гийн хөтөлбөрийн талаарх асуултад "ОУВС-тай тохирсон нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллар болж байгаа. Үүнээс хоёр тэрбумыг нь БНХАУ-ын Ардын банкны Монголбанктай байгуулсан своф хэлэлцээрийг сунгах асуудал багтсан. Харин Валютын сан өөрөө 440 орчим сая долларын тусламжийг 15 жилийн хугацаатайгаар, хүү нь хоёр хувиас доош байхаар олгоно. Мөн Дэлхийн банк 600 сая долларын санхүүжилт оруулахаар болсон байгаа. Үүний 440 орчим сая нь ирэх хоёр жилийн төсвийн алдагдлыг зохицуулахад зарцуулагдана. Япон, Солонгос улсаас 1.3 тэрбум орчин долларын хөнгөлөлттэй зээл олгоно” гэж хариуллаа.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Тавдугаар сарын 24-ний өдөр захирлуудын зөвлөл хуралдахаа мэдэгдсэн. Олон нийтийн дунд эдийн засгийн эрх мэдлээ гадаадад шилжүүллээ гэсэн асуудал явж байгаа. ОВС-нгаас тусламж хүсэхэд, төсвийн алдагдлаа бууруулах, өрийн тогтвортой байдлыг үүсгэх гэсэн шаардлагуудыг тавьсан. ОУВС-нд ороогүй тохиолдолд эдийн засаг дампуурах учраас өөр ямар ч сонголт байгаагүй.  Энэ хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн ямар нэг эерэг нөлөө үзүүлнэ" гэлээ.

 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД