Ертөнц

ОХУ Зөвлөлтийн бүх өрийг даржээ 2017-06-14 10:30

Орос улс ОУВС-гийн өрнөөс гадна хуучин Зөвлөлтийн Бүгд найрамдах улсуудын бүх өрийг төлж дуусчээ. Энэ тухай В.Путин Америкийн кино найруулагч Оливер Стоунд ярилцлага өгөхдөө дурджээ. Түүнээс гадна Украины 16 тэрбум ам.долларын өрийг даржээ.
 
 
Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Сангийн сайд Сергей Сторчак ЗХУ-ын Югославид төлөх байсан өрийг Босни Герцеговинад төлж Зөвлөлтийн хамгийн сүүлийн өрийг дарсан тухай мэдээлсэн.
 
2006 онд Зөвлөлтийн Парижийн клубт төлөх байсан 23.7 тэрбум ам.долларыг бүрэн дарсан. 2013 онд Чехитэй 3.6 тэрбум ам.доллар, Черногоритой 18 сая ам.доллар, Финландтай 30 сая ам.долларын тооцоо дуусгасан. 2000 онд ОХУ Хаант Оросын Францид төлөх байсан өрийг 100 гаруй жилийн дараа төлжээ.

Түүнээс гадна, сүүлийн 20 жилд ОХУ гадны зээлдэгчдэд 140 тэрбум ам.долларын өрийг тэглэжээ. Тухайлбал, Кубын 30 тэрбум ам.доллар, Хойд Солонгосын 11 тэрбум.ам долларын өрийг тэглэсэн байна.  

Г.Даваадорж

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД