Боловсрол

"Сантис" төв олон улсын магадлан итгэмжлэл авлаа 2017-06-20 12:07

АНУ-ын Засгийн газрын итгэмжит байгууллага Монголын “Сантис” боловсролын төвийн англи хэлний хөтөлбөрийг магадлан итгэмжлэв. Ийнхүү Сантис нь уг итгэмжлэлийг авсан Монголын англи хэлний анхны сургалтын төв болж байна. Өөрөөр хэлбэл уг итгэмжлэлийг авснаар дээд боловсролын англи хэлний чиглэлд нэгэн жишиг тогтоож байна гэсэн үг.
 
Сантис төв нь англи хэлний боловсролын салбарт шаардлагатай олон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг манлайлан удирдаж ирсэн бөгөөд тэр дундаа IEP буюу “Эрчимжүүлсэн Англи хэлний хөтөлбөр”-өө СЕА (Commission on English language Program Accreditation) олон улсын байгууллагаар магадлан итгэмжлүүлжээ.
 
СЕА нь АНУ-ын Боловсролын Яамаар итгэмжлэлээр англи хэлний хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг олон улсын түвшинд баталгаажуулдаг байгууллага юм.
“Сантис” боловсролын төвийн ерөнхий захирал Д.Оргилмаа
 
Энэхүү магадлал итгэмжлэлийг авахын тулд ямар шалгуур давсан бэ?
Манай төв “оюутан” төвтэй англи хэлний мэргэжлийн сургалтын орчин бүрдүүлэн ажилласаар даруй 18 жил болжээ. Энэ хугацаанд Монголын англи хэлний боловсролын салбарт олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Сүүлийн жилүүдэд бид англи хэлний хөтөлбөрийн олон улсын стандартыг Монголдоо нутагшуулах зорилгоор “Эрчимжүүлсэн Англи хэлний хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Англи хэлний хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуурыг хангахын тулд гурван жилийн нөр их хөдөлмөр зарцуулсан. Тухайлбал бид англи хэлний сургалт шат шатандаа хэдий хэмжээний цагийг агуулах ёстой вэ гэсэн тэр стандартыг хангасан.  
 
Монголын сургалтын төв энэ итгэмжлэлийг авна гэдэг монгол залуус хувийн болон мэргэжлийн түвшинд өсөн дэвжихэд томоохон хувь нэмэр болох юм. Уг итгэмжлэл нь манай байгууллагын эрхэм зорилго, алсын харааны гол хэсэг болсон оюунлаг монгол залуусыг дэлхийн түвшинд хөрвөх чадвартай болгоход туслах гэсэн зорилготой нийцэж байгаа юм. Тэгэхээр манай англи хэлний эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрт хамрагдсанаар дэлхийн олон улсын боловсролын түвшинтэй яг ижил чанартайг эх орондоо авч байна гэсэн үг.
 
Төгсөгч Г.Бурмаа
Би анх Эрүүл мэндийн яамны шугамаар Сантис төвд элсэн суралцсан юм. Дөрвөн шатыг дүүргэсэн. Энэ төв миний хувьд гадаад ертөнцтэй холбогдох гүүр болсон. Мэргэжлийн материалуудыг англиар уншдаг, ойлгодог болоод зогсоогүй  танилын хүрээгээ эрс тэлсэн. Сантис төвийн миний сэтгэлд хүрсэн зүйл бол багш нар нь оюутнуудтайгаа тулж ажилладаг явдал. Энд зөвхөн англи хэл заадаггүй бөгөөд тухайн хүнийг хөгжүүлэхэд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлдэг. Миний бодлоор илүү олон залуу хүн энэ төвд сурвал жинхэнэ олон улсын түвшинд англи хэлний мэдлэгтэй болно.
 
 

Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД