Ертөнц

Норвегид жолоочгүй цахилгаан автобус үйлчилгээнд гарна 2017-08-03 16:47

2019 оны нэгдүгээр сараас Норвегийн нийслэл Осло хотод жолоочгүй цахилгаан автобуснууд үйлчилгээнд гарна. Ийм автобус 12 хүний суудалтай, 20 км/цагаас илүү хурдлахгүй. Автобусыг гар утасны программын тусламжтай дуудаж болох бөгөөд 10 минутын дотор ирнэ.
 
Эхний ээлжинд 20 цахилгаан автобус үйлчилгээнд гарна. Одоогоор тэднийг “Форус” цэцэрлэгт хүрээлэнд туршиж буй аж. Нэг автобус туршилтын хугацаанд зорчигчгүй 2000 цаг явах ёстой. Туршилт 2018 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Хэрэв эдгээр автобус ямар ч асуудалгүй гэж үзвэл Ослогийн оршин суугчид 2019 оноос ийм автобусаар зорчиж болох нь.
 
Норвегийн Тээврийн сайд 2025 он гэхэд Засгийн газар дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины хэрэглээг хориглоно гэж хэлжээ.
 
Энэ оны хавар Осло хотын захиргаа оршин суугч бүрт ачааны унадаг дугуй авахад нь зориулж 1200 ам.доллар өгсөн. Энэ нь ачааны унадаг дугуйны тал үнэ юм. Хотын даргын үзэж буйгаар дэлгүүр хэсэхдээ хүртэл машинаас татгалзах хэрэгтэй аж. Үүнээс гадна иргэдийг ажил руугаа дугуйтай явуулах олон төрлийн арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД