Дэлхий 2017

Зөгнөгч үе

Брэндүүдийн тулаан 2017-09-20 14:54

Амани Ал-Хатахтбет: muslimgirl.com-ын үүсгэн байгуулагч  /Нью-Йорк/     
 
Сайн ч бай муу ч бай, 2017 он бол төрөлжилт өөрөө бүтээгдэхүүн, үйлчилгээ болон хувирах жил болно. “Black Lives Matter” хөдөлгөөн /Хар арьст хүн амын эсрэг үйлдэж буй хүчирхийлэлтэй тэмцэгч олон улсын хөдөлгөөн–Ред./болон дүрвэгсдийн хямралыг давсан олон нийтийн идэвхжил нийгмийн сүлжээгээр өрнөсөн нь үндэстний капитализмын шинэ хэлбэрийг хэдийнэ бий болгосон. “Нойрноос сэрсэн” үеийнхний анхаарлыг (мөн банкны хуулгыг нь) татах гэж цөхрөнгөө барж буй брэндүүд болон компаниуд  нийтийн оролцоог хангахад анхаарлаа хандуулж байгаагаа харуулахаар уралдах болов. 
 
Онлайн дуу хөгжмийн үнэ төлбөргүй үйлчилгээний “Spotify” хавсралтаар “Black Lives Matter” дууны жагсаалт гарсан бол “Facebook”, “Google” хоёр эв санааны нэгдлээ илэрхийллээ. Гоо сайхны бүтээгдэхүүний “Lush”, “L’Oréal” зэрэг компани Европ, Ойрх Дорнодод байгаа дүрвэгчдэд бүтээгдэхүүнээ хандивлан санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Тэгвэл 2015 онд Америкийн Дээд шүүх ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсны болгоход “Ben & Jerry’s”, “American Airlines” брэндүүд дэмжиж буйгаа үтэр түргэн зарлаж байсан. 
 
Брэндүүд болон компаниудын хувьд төрөлжилтийг гүнзгийрүүлэх асар том боломж бий. Гэвч миний эмээж буйгаар тэдгээрийн олонх нь үйлчлүүлэгчдийнхээ хүн чанарт нийцүүлэх төдий өнгөц түвшнээс хэтрэхгүй байх талтай. Энэ нь тэд өөрсдийн нөлөөг бүрэн ашиглахгүй байгааг илэрхийлэх төдийгүй нийгмийн янз бүрийн бүлэглэл дунд хавчуулагдан, бүлэглэл хоорондын соёл, зан заншил, үнэт зүйлс, ёс суртахууны хэм хэмжээний зөрчлийг биеэр мэдэрч, хүнд нөхцөлд аж төрж буй завсрын, эмзэг хэсгийнхнийг /marginalised groups/ мөлжлөгт өртүүлэх эрсдэл үүсгэнэ гэсэн үг.
 
Одоо бид брэндийн нөлөөнд хууртахаа нэгэнт больсон тул 2017 он бол компаниудын бидэнд худалдаж буй “бүтээгдэхүүний” төрөлжилтийн талаар ноцтой асуултууд тавьж болох жил. Аль брэнд нь өөрийнхөө хүрээлэлд, менежерүүд дундаа, мэдээллийн өрөөнүүд, загварын чиглэлдээ цөөнхийн төлөөллийг нэмэгдүүлж байна вэ? Аль нь хүнд нөхцөлд амьдарч буй хүмүүст үгээ хэлэх, оролцоогоо нэмэгдүүлэх боломж олгож байна вэ?
 
Улс төрийн хэт туйлширсан уур амьсгал улам газар авч буй нөхцөлд брэндүүд байр сууриа илэрхийлэхээс хэдийнэ зайлсхийх болсон. 2016 онд бага Дональд Трамп дүрвэгсдийг “Skittles” чихэртэй зүйрлэн элэглэсэнд түүнийг үйлдвэрлэгч Ригли хэвлэл мэдээллийнхний тавьсан асуултад л хариулж “Skittles бол чихэр. Дүрвэгсэд бол хүмүүс. Бид үүнийг тохиромжтой адилтгал гэж бодохгүй байна” гэсэн бөгөөд “маркетинг хийж байна” хэмээн буруу ойлгох вий гэж эмээхдээ ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан юм. 
 
Аз болж компаниуд бидний өмнөөс үүнийг хийж өгөхийг бид хүлээлтгүй боллоо. Хэрэв төрөлжилтийн тухай гол гол төсөөлөл байхгүй бол нийгмийн сүлжээний  шинэлэг хэрэглээ нь цөөнхийн бүлэглэлүүдэд зориулсан цахим орон зайн боломжит хувилбаруудыг бүтээхэд дөхөм болно. Интернэт нь эх сурвалжгүй хэдий ч товчлуур дарах боломжтой хүмүүст томоохон корпорациудтай тэмцэх боломж олгон, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ардчилж өгсөн. 2017 онд олон нийт төрөлжилтийг зөвхөн үгээр бус үйлдлээр дэмжиж илүү их мөнгө төлдөг компаниудыг урамшуулж, хоосон яригчдаас зайлсхийн дөлөх болно. 
 
The World In 2016

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД