Эдийн засаг

ТӨХК-иуд төсвийн орлогыг тэг хувьтай биелүүлжээ 2015-09-23 13:45

Наймдугаар сарын тайлангаас үзэхэд нэгдсэн төсвийн орлого 769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Төсвийн орлого энэ оны эхний найман сарын байдлаар 3.5 тэрбум төгрөг болж, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 4.3 тэрбум төгрөг болжээ. Төсвийн орлого 769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөсөн хэмжээний 57.6 хувьтай тэнцэж байгааг Сангийн яамнаас мэдээллээ.

Төсвийн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 616.2 тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын бууралт 5.8, зарлагын өсөлт 10 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Мөн хугацаанд 379.6 тэрбум төгрөгийн бондыг шинээр гаргаж, шинээр 195.1 тэрбум төгрөгийн зээл авч, Засгийн газрын гадаад зээлийн үндсэн төлбөрт 71.3 тэрбум, дотоод зээлийн үндсэн төлбөрт 5.3 тэрбум, богино хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 941.9 тэрбум, урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 392.3 тэрбум төгрөгийг тус тус төлсөн байна. Төсвийн орлогоор 3.5 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөсөн хэмжээнээс 660.7 тэрбум төгрөг буюу 15.6 хувиар дутуу төвлөрсөн гүйцэтгэлтэй гарчээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 49 хувь нь улсын төсөв, 28 хувь нь орон нутгийн төсөв, 19 хувь нь нийгмийн даатгалын сан, дөрвөн хувь нь хүний хөгжил сангийн орлогоос тус тус бүрдэж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийгмийн даатгалын сангийн орлого 36 тэрбум төгрөгөөр өсч, харин улсын төсвийн орлого 226.6 тэрбум төгрөгөөр, хүний хөгжил сангийн орлого 53.4 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн орлого 72.8 тэрбум төгрөгөөр буурчээ.
 
Татварын орлогоор 3.068.3 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөсөн хэмжээнээс 11, татварын бус орлогоор 508.4 тэрбум төгрөг төвлөрч, мөн төлөвлөсөн хэмжээнээс 35.6 хувиар дутуу биелсэн байна. Монгол Улсын төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч 24, түүний харьяа 41 байгууллага улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээсний 20 нь орлогын төлөвлөгөөг биелүүлж, 21 нь 3.1-100 хувиар тасалдуулжээ. 
 
Тухайлбал, Хилийн мэргэжлийн хяналтын алба, “Монголын төмөр зам” зэрэг төрийн өмчит хувьцаат компаниуд улсын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг тасалдуулж төсвийн өмнө хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй байна. Дээрх байгууллагууд нь өнгөрсөн оны мөн үед ч орлогын төлөвлөгөөг тэг хувийн гүйцэтгэлтэй биелүүлж байжээ. Мөн тухайн үед төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд болон харьяа байгуулллагуудын орлогын гүйцэтгэл дунджаар 78.5 хувьтай байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 78.1 хувь болж, 0.4 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.
 
 
 

А.Бүрэнжаргал 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД