Санхүү

Ипотекийн зээлд арилжааны банк баталгаа гаргана 2015-12-22 14:42

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ипотекийн зээлийн баталгааны журамд нэмэлт өөрчлөлт оруулжээ.
 
Тодруулбал, орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөрийн 20 хувьд зөвхөн Хөгжлийн банк төлбөрийн баталгаа гаргах зохицуулалттай байсан. Тэгвэл уг баталгааг арилжааны банк мөн гаргахаар журамд нэмэлт өөрчлөлт хийжээ. 
 
Улмаар арилжааны банк Зээлийн  хорооны шийдвэрээ үндэслэн иргэдэд найман хувийн хүүтэй зээлийн баталгаа гаргах зохицуулалттай болж байгаа аж. Ипотекийн зээлийн баталгааны журамд үүнээс өөр өөрчлөлт ороогүй тухай албаны эх сурвалж мэдээллээ. 
 
 
 
 
Г.Түшээ

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД