Ертөнц

“Netflix” Хятадаас бусад ихэнх оронд нэвтэрч чадлаа 2016-01-07 15:02

Б.Энхмөнх

“Netflix” компанийн стриминг видео үйлчилгээ Азербайжан, Энэтхэг, Нигери болон Туркээс авахуулаад дэлхийн бараг бүх улсад цацагдаж эхэллээ. 

Тус компанийн гүйцэтгэх захирал Рийд Хастингс "Бид энэхүү үйлчилгээгээ Хятад л нэвтрүүлэх үлдээд байна. Бусад бараг бүх орны иргэд манай компанийн стриминг үйлчилгээг хэрэглэх боломжтой болоод байна" хэмээн Хэрэглээний Электрон Хэрэгслийн Шоуны үеэр хэлжээ.
 
Мөн тэрбээр "Та бүхэн дэлхий нийтийн телевизийн сүлжээний эхлэлд гэрч болж байна" хэмээн нэмж хэлсэн байна. Уг мэдэгдлээс хойш “Netflix”-ийн хувьцаа (NFLX, Tech30) найман хувь өсчээ.
 
Өмнө нь “Netflix” 60 гаруй оронд стриминг үйлчилгээ түгээж байсан бөгөөд есдүгээр сард Азид нээлтээ хийсэн юм. Тухайд үед Хастингс 2016 оны эцэс гэхэд бүс нутгийн бүх улсад уг үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй буйгаа хэлсэн. Харин тодорхой хэдэн улс уг үйлчилгээнээс хязгаарлагдаж байгаа юм. Тодруулбал, тэдний үйлчилгээ АНУ-ын Засгийн газрын Америк компаниудад тавьсан хязгаарлалтын улмаас Крым, Хойд Солонгос болон Сири зэрэг улсад нэвтрэх боломжгүй гэнэ. 
 
Өнгөрсөн лхагва гариг буюу нэгдүгээр сарын 6-нд хийсэн мэдэгдлээр “Netflix”-ийн стриминг видео үйлчилгээг шинээр хэрэглэж эхэлсэн орнуудын дийлэнх нь Африк болон Азийн орнууд байна. Гэсэн ч “Netflix” компанийнхан БНХАУ-д үйлчилгээгээ нэвтрүүлэх арга замыг хайсаар байгаа юм. 
 
Хэвлэл мэдээллийн агуулгад маш ихээр хяналт тавьдаг БНХАУ-д үйл ажиллагаа явуулахын тулд тус компани олон асуудалтай тулгарах нь дамжиггүй бөгөөд Хятад улс Google болон Facebook зэрэг олон вебсайтыг зөвшөөрдөггүй аж.
 
Түүнчлэн Хятадын тал “Netflix”-ийн үйлчилгээг иргэд нь ашиглах боломжтой болохоос өмнө тэдний стриминг хөтөлбөрүүдийг дүгнэж шалгах магадлалтай. Дээрээс нь тус улсад аль хэдийн амжилттай ажиллаж яваа дотоодын стриминг үйлчилгээ үзүүлэгч компаниудтай болоод байгаа юм.
 
“Netflix” үзэгчдийг байлдан дагуулдаг телевизийн алдартай шоу нэвтрүүлгүүдийг худалдан авахын тулд олон тэрбум ам.доллар зарцуулсан ч тэдгээр шоунуудыг дэлхий даяар цацах эрхийг авахын тулд хамаагүй их хөрөнгө зарцуулжээ. Тэдний энэхүү хүчин чармайлт Холливудын томоохон студиудтэй нарийн хэлэлцээр хийхэд хүргэсэн юм. Товчхондоо, тэд дэлхийд цацах эрхийг нь авахын тулд ингэх шаардлага гарсан байна. 
 
Тус компани АНУ-аас бусад улсуудад зориулан англиас өөр олон хэл дээр телевизийн цуврал бэлтгэж эхэлжээ.
 
Эх сурвалж: cnn.com
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Reader 2016 оны03 сар / 10 09:42

Smart tv-nii appsd orcon bnlee, ih dajgui sanagdsan, ehnii 1 month free :)

asdfasdf 2016 оны01 сар / 08 12:30

fasdfas

Уншигч 2016 оны01 сар / 07 20:40

Манайд нэвтрэх сураг дуулдана уу