Үл хөдлөх хөрөнгө

Хуучин орон сууцны үнэ 13.8 хувиар буурчээ 2016-04-12 12:56

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн гуравдугаар сарын судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгаагаар Орон сууцны үнийн индекс хоёрдугаар сараас 0.9 хувиар буурч 4.5 хувьтай гарчээ. Үүнийг оны эхэн үетэй харьцуулахад  0.9 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар буурсан байна. 

Шинэ орон сууцны үнийн индекс 16.2 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.8 хувиар буурсныг харуулж байна. Шинэ орон сууцны нэг ам.метр талбайн дундаж үнэ өнгөрсөн сард 2.04 сая төгрөг байсан нь өмнөх сараас 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувиар тус тус буурсан дүн аж. 
 
Харин хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ гуравдугаар сарын байдлаар 80.7 сая төгрөг болж өмнөх сараас 0.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 15.9 хувиар тус тус буурчээ. Ингэснээр хуучин орон сууцны үнийн индекс -2.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.4 хувиар, оны эхэн үеэс 1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 13.8 хувиар буурсан үзүүлэлт юм.
 
Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД