Үл хөдлөх хөрөнгө

Орон сууцны үнэ гурван жилийн өмнөх рүүгээ ойртож байна 2016-05-12 15:50

Орон сууцны үнэ буурсаар байна. Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны өнгөрсөн дөрөвдүгээр сарын үр дүнг олон нийтэд танилцууллаа. 

Орон сууцны үнийн ерөнхий индекс өмнөх сараас 1.0 хувиар буурч 3.5 хувьтай гарлаа. Харин оны эхэн  үеэс 1.9 хувь, өнгөрсөн оны мөн үе буюу 2015 оны дөрөвдүгээр сарын үр дүнтэй харьцуулахад 11.2 хувиар буурчээ. 
 
Шинэ орон сууцны үнийн индекс 15.2 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 0.9 хувиар буурсныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.5 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -3.8 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1.0 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 2.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс  13.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

Дөрөвдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 5,019 орон сууцны үнийг хамруулан тооцсон байна. 2013 оны нэгдүгээр сараас эхлэн тус индексийг тооцож буй. 

 
 
Ц.Элбэгсайхан

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
shan 2016 оны05 сар / 13 15:57

shan hyamdarjiinaaa