Аялал жуулчлал

Хамтын ажиллагаа

Монгол, Японы аялал жуулчлалын холбооныхон уулзлаа 2016-05-30 13:10

Японы аялал жуулчлалын холбоо (ЖАТА)-ны Гадаад аялал, хөгжлийн газрын дэд дарга Сакай Хидиное, ЖАТА-гийн дэргэдэх Монгол зөвлөлийн дэд дарга Тору Нишияама нар Монголд айлчилж, МАЖХ-ны удирдлага, холбооны дэргэдэх Япон зөвлөл болон МИАТ ХК-ны төлөөлөгчидтэй энэ сарын 28-нд уулзалт хийлээ

Уулзалтын үеэр Японы талаас аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага болон ЖАТА-гийн дэргэдэх Монгол зөвлөлийн үйл ажиллагааны тайланг танилцуулж, Монголын онгоцны тийзийн нийлүүлэлт, дэд бүтэц, түүний аюулгүй, тав тухтай байдал, мэдээллийн дутмаг байдал, аяллын нөөц зэрэг олон чухал асуудлыг хөндөн тавьж санал солилцсон юм.
 
Манай талаас Монголын аялал жуулчлалын өнөөгийн байдал, МАЖХ-ны байр суурь, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцож, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Засгийн газраас батлагдсан “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т заасан ажлуудыг хамтран хэрэгжүүлэх, Монголын талаас санал болгосон бүс нутагт Япон стандартын дагуу томоохон арга хэмжээ төлөвлөж хамтран зохион байгуулах зэрэг тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх санал тавьлаа. Мөн холбоодын дэргэдэх Монгол, Япон зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэн тогтмол мэдээлэл солилцож, хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллахаар тохиролцоод байгааг Монголын аялал жуулчлалын холбооноос мэдээллээ. 
 
Арга хэмжээний дараа хоёр талын төлөөлөгчид Хөшгийн хөндийд баригдаж буй шинэ олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм.
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД