Ертөнц

Португал дан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр 4 өдөр хэрэгцээгээ хангалаа 2016-06-02 08:32

Герман улсын зарим мужид тавдугаар сарын 8-нд эрчим хүчний үнэ хасах тоо зааж, хэрэглэгчдэд цахилгаан ашигласных нь төлөө төлбөр төлжээ. Үүнээс хойш арван өдрийн дараа “The Guardian” сонин Португал улс дөрвөн өдөр буюу 107 цагийн турш өөрийн эрчим хүчний хэрэгцээг 100 хувь салхи, нар болон усны эрчим хүчний эх үүсвэрээс авсан хэмээн мэдээлэв.
 
“Бид энэхүү чиг хандлагыг Европ тивд тархаж байгааг харж байна. Өмнөх жил Дани улсад ийм зүйл тохиолдсон бол энэ жил Португал улсад боллоо. Иберийн хойг нь сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа салхины эрчим хүчний гайхалтай нөөцтэй бөгөөд энэхүү нөөц нь дан ганц бүс нутгийг ч биш бүхлээр нь Европыг хангахад хүрэлцээтэй” хэмээн Европын Салхины эрчим хүчний холбооны төлөөлөгч Оливер Жой хэлэв.
 
2015 онд Португал  нь цахилгаан эрчим хүчний 22 хувийг салхины эрчим хүч хангасан бөгөөд сэргээгдэх эрчим хүч нийтдээ тус улсын эрчим хүчний 48 хувийг бүрдүүлжээ. Харин Европын холбооны бусад улсын хувьд Дани улс 2015 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээний 42 хувийг салхины эрчим хүчнээс авсан бол Испани 20 хувь, Герман 13, мөн Их Британи 11 хувийг тус бүр авчээ.
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД