Ертөнц

Сахарын 25 улс эрчим хүчний хямралд орж байна 2016-06-03 09:59

“Afrobarometer” веб сайтын шинэ судалгаагаар Африкийн 36 орны таван хүний ердөө хоёр нь найдвартай эрчим хүчний хангамжид холбогдсон гэдгийг тогтоожээ.
 
Дэлхийн банкны мэдээлж буйгаар хүрэлцээ муутай, найдваргүй, өндөр үнэтэй эрчим хүч болон эрчим хүчний дэд бүтцийн асуудлын улмаас Африкийн Сахарын бүсийн 25 улс эрчим хүчний хямралтай нүүр тулгарч байгаа аж. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдэгдсэнээр Африкийн Сахарын бүсэд нийтдээ 625 сая хүн эрчим хүч ашиглах боломжгүй байдаг бөгөөд энэ нь тус бүсийн хүн амын 68 хувьтай тэнцэх аж.
 
Африк тив дэлхийн хүн амын 13 хувийг бүрдүүлдэг ч эрчим хүчний эрэлт хэрэгцээний ердөө дөрвөн хувийг бүрдүүлдэг аж. Африкийн Сахарын бүсийн 48 улсын үйлдвэрлэж буй эрчим хүч Испани улсынхтай тэнцдэг ажээ.
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД