Үнэ ханш

Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх сараас нэмэгджээ 2016-06-13 12:59

“Орон сууцны үнийн индекс”-ийг тавдугаар сарын дүнг тайлагналаа.

Тавдугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 11.4%-иар тус тус буурчээ. Харин өнгөрсөн сард зах зээл дээр өндөр өртөг бүхий шинэ орон сууц нийлүүлэгдсэнтэй холбоотойгоор шинэ орон сууцны үнэ өмнөх сараас бага зэрэг өссөн байна. Гэвч хуучин орон сууцны үнэ үргэлжлэн буурсан нь орон сууцны үнийн индексийг бууруулахад нөлөөлжээ.
 
Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 5,006 орон сууцны үнийг хамруулсан аж.
 
Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ 2,040,000 төгрөг болж өмнөх сараас 0.7 хувиар өссөн бол, өнгөрсөн оны мөн үеэс 6.1 хувиар буурсан байна.
 
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ 79,869,000 төгрөг болж өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 15.3 хувиар тус тус буурсан байна.

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД