Дэлхий 2016

Шотланд ба Европын асуулт 2016-06-27 16:19

Mongolian Economy сэтгүүл энэ оны эхэнд  The Economist сэтгүүлийн  "Дэлхий 2016" тусгай дугаарыг албан ёсны эрхтэйгээр  монгол хэл дээр хэвлэсэн билээ. Тус дугаарын Британийн секцэд Шотландын нэгдүгээр Ерөнхий сайд дараах байр суурийг илэрхийлж бичсэнийг хүргэж байна.
 
Олон үеэрээ үзэж хараагүй өөрчлөлтийн байр суурин дээр дэлхий 25 жилийн өмнө байлаа. 1945 оноос хойш эрх мэдлийг барьж ирсэн дэлхийн улс төрийн тогтсон үзэл баримтлалууд дэлхийн шинэ зүй тогтлын тухай яриа хэлэлцээ гарах болсноос үүдэн сорилтуудтай тулгарч, бүүр нуран унаж байна. Европт Берлины хана нуран унасан нь Хүйтэн дайн төгсөх дохио болсноос эхлүүлээд Нельсон Мандела суллагдсан нь Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлах үзэл устахыг тунхаглаж байсан хүртэлх үйл явдлууд нь хуучны ийм л байх ёстой гэсэн тогтсон тодорхой байдлуудыг таягдан хаяж буй.
 
Тусгаар тогтнолоо тунхаглах олон нийтийн санал хураалт зарлах шаардлага зайлшгүй болж мэднэ хэмээн Шотландын нэгдүгээр Ерөнхий сайд, Шотландын Үндэсний намын дарга Никола Стөржин хэлж байна
 
Тэр цаг үеийн залуу хүсэл эрмэлзлэл дүүрэн, тухайн үед анхны сонгуулийн тэмцэлтэйгээ нүүр тулах гэж байсан улс төрчид өөрчлөлтийн хуй салхи  боломжуудыг ил гарган шидэлж байсан нь сэтгэл хөдөлмөөр байлаа.  Гэсэн ч илүү олон зүйлийг өөрчлөх тусам тэд улам хэвээрээ үлддэг гэх хуучны хэлц үгийг  тэрхүү завсрын 25 жил  баталсан.
 
Үнэн дүр төрхийг нь дэлхийд харуулсан, одоо ч том шалгуур хэвээр байгаа дэлхийн санхүүгийн хямралтай өнгөрсөн жилүүдэд болсон үйл явдлууд тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт болон эрчим хүчний нийлүүлэлт гэх хосолмол асуудалд анхаарлаа хандуулахаас эхлүүлээд орчин үед тохиолдоно гэж төсөөлж ч байгаагүй дүрвэгчдийн урсгалын учрыг олох гэж цөхөрч буй Европыг идэж буй хүмүүнлэгийн хямрал гэх мэт том, жижиг зөрчилдөөнүүдээс үүдэлтэй хэрүүл маргаан хүртэлхийг цөөн хэд нь урьдчилж харж чадсан байна. Тиймээс амласан дэлхийн шинэ зүй тогтол амьдралд бууж ирээгүй байна. Үүний оронд үргэлж таамаглашгүй байж ирсэн дэлхийд хэрэгтэй зүйл нь асуудлыг шийдэх шинэ арга замууд юм.
 
Манай орны улс төрийн 25 жилийн урт аялал ер бусын байж ирлээ. Шотланд  өөрийн үндэсний парламентаа дахин байгуулахын төлөө анх удаа санал өгснөөс 300 жилийн дараа манай Шотландын Үндэсний нам дахин тусгаар улс болох санал хураалтыг иргэддээ санал болгосон. Бидний зохион байгуулсан бүх нийтийн санал хураалт миний болон бусад олон хүний хүчтэй дэмжин хүлээж байсан “Тийм” гэдэг үр дүнд хүрээгүй. Гэвч тус тэмцэл, кампанит ажил үнэхээр гайхмаар зүйлд хүрч чадсан. Өдгөө Шотланд нь дэлхий дээр хаана ч байхгүй хамгийн өндөр улс төрийн оролцоо, идэвх зүтгэл гаргадаг хүн амтай улс болчихсон.
 
Тэрхүү оролцоо нь надад дэлхийн томоохон зарим сорилтод 2016 онд хэрхэн анхаарлаа хандуулж ажиллах вэ гэдэг дээр өндөр итгэл найдвар өгч буй. Дэлхийн асуудлуудад тохирсон түлхүүрийг Шотланд ганцаараа атгачихсандаа эсвэл  шийдлүүд рүү өнгийж чадах гүн ухаан бидэнд байгаадаа биш юм. Бидний өөрсдийн туулсан туршлагаасаа суралцсан сургамжийг —аливаа улс ба түүн доторх нийгмийн бүлэглэлүүд нь илүү дээр байхын тулд ямар нэг оролцооны энгийн үйлдлүүдээр өөрчлөл авчирч болдгийг— дэлхий даяар ашиглах боломжтой учраас л тэр юм. Ардчилал, оролцоо, хамтрал гурав нь дэлхийн асуудлуудыг шийдэхээр санаа нэгдсэн ямар ч арга замын түлхүүр баганууд болгон тулах ёстой.
 
Тэдгээрийн эхний хоёр нь хамтдаа явдаг. Ардчилал сул хэврэг байгаа газар нь дэмнээд өгөх хэрэгтэй. Ялангуяа бүх түвшинд эмэгтэйчүүдийн эрхийг бүх түвшинд хадгалж чадах тухай болоод ирэхээр ардчиллын үйл явц дахь оролцоог мөн дэмжих хэрэгтэй байдаг. Шотландад миний тэргүүлдэг Засгийн газар нь жендэрийн тэгш эрхийг хангасан хэдхэн кабинетуудын нэг гэдгээр би үнэхээр бахархдаг. Гэвч энэ нь жендэрийн тэгш эрхийн асуудлын хүрээнд дэлхий хэр зам туулах хэрэгтэй байгааг харуулж буй.  Маш олон газар энгийн ард түмэн сонгуулийн ба иргэний эрхгүй байхад хүн төрөлхтөн авьяас чадал, санаануудынхаа давуу талыг хангалттай сайн гаргаж чадахгүй.
 
Надаас өмнө Шотландын нэгдүгээр Ерөнхий сайд байсан Алекс Салмонд дөрвөн жилийн өмнө яг энэ нүүрэнд улсын хэмжээ чухал бус тэнд байгаа санаанууд нь л чухал хэмээн бичсэн байдаг.  Энэ бол он жил өнгөрөх тусам  цаг үетэйгээ улам нийцэж буй бодит үнэн гэдгийг дэлхий даяар санаа бодлоо секундын 1000-ны нэг хугацаанд харилцан солилцож, үндэстний хүч чадал цэрэг арми гэхээсээ илүүтэй инновациар хэмжигдэх болсон энэ эрин илтгэнэ.

Нэг санал хураалт ба дахиад нэг өөр
 
2016 оны хувьд, Би нэг зүйлийг маш тодорхой харагдаж байна гэж бодож буй: Европ дахь Их Британийн Вант улсын байр суурийн маргаан нь улс төр, эдийн засгийн үр дагавар бүхий анхаарал хандуулахаас өөр аргагүйд хүргэсэн цаг авсан асуудал болохоор байна. Шууд хэлэхэд, Ерөнхий сайд Дэвид Камероны төлөвлөсөн Европын холбооны гишүүнчлэлд байх уу, үгүй юу гэдэг олон нийтийн санал хураалтаас гарах үр дүнд би хувьдаа өмнөхөөсөө илүү итгэлгүй байгаа.
 
Үр дүн нь Европын холбоонд Их Британи үлдэхийн төлөө байгаасай гэж найдаж байгаа ба манай нам болон би ийм үр дүнгийн төлөө хүчээ дайчлан кампанит ажил хийнэ. Шотланд холбоонд үлдэхийн төлөө саналаа өгсөн байхад Их Британийн Вант улс бүхлээрээ гарахаар санал өгвөл хүсэл зоригийн минь эсрэг буюу Европоос чирэгдэн гарах  нөхцөлд биднийг хүргэх учир тэр үед тусгаар тогтнолоо тунхаглах хоёр дахь олон нийтийн санал хураалт зарлах шаардлагаас зайлах замгүй болж мэднэ. Ноён Камерон  болон түүний засгийн газар энэхүү нөхцөл байдлаар дэнчин тавьж байгаа нь түүний амласан Их Британийн гишүүнчлэлийн нөхцлүүдийн дахин хэлэлцээр юу авчирч, юуг алдахад хүргэх вэ гэдгээс үүдэлтэй гэж харж байна. 
 
Миний өмнө нь дурьдсан гурав дахь багана болох үндэстнүүдийн хоорон дахь хамтрал дэлхийн асуудлуудыг шийдэх түлхүүр юм. Гэвч би манай Европын түншүүдтэй Британийн Засгийн газрын учраа ололцох арга барил нь дээрхтэй зөрчилдөж эсрэг зүгт явахвий гэдгээс эмээж байна.  
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД