Дэлхий 2016

Ирээдүйг төсөөлсөн бодлогууд

Олон нийтийн цэцэн ухаан 2016-07-05 09:44

 Mongolian Economy сэтгүүл энэ оны эхэнд  The Economist сэтгүүлийн  "Дэлхий 2016" тусгай дугаарыг албан ёсны эрхтэйгээр  монгол хэл дээр хэвлэсэн билээ. Тус дугаарын ИРЭЭДҮЙГ ТӨСӨӨЛСӨН БОДЛОГУУД секцэд Дог Миллерийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.

 

Бид таамаг гаргахдаа олон нийтийн үзэл бодлын сүүлийн үеийн трендүүдээс ямар нэг зүйл олж мэдсэнээс ч илүү муу байдаг. Ижил хүйстэн хосуудыг хүлээн зөвшөөрөх хандлага нэмэгдэж буйг харуулсан олон нийтийн санал асуулгыг хорин жилийн турш явуулж ирсний дүнд Америкийн Дээд шүүх 2015 онд ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг “гэнэт” хуульчилсан. Хорь орчим улсад явуулсан олон нийтийн үзэл бодлын трендүүдийг нарийн судлахад 2016 онд гурван дэвшил гарахаар байгааг харуулжээ. 

Эхнийх нь, Уолл Стритийг эзэл хөдөлгөөн тэгш бус байдлын асуудлыг хөндөж байсан шиг Америкт өрнөх улс төрийн томоохон хөдөлгөөн ардчилсан шинэчлэлийн хурдасгана. Хүснэгт нэгт ардчиллыг бий болгодог чухал тулгууруудын иргэдийн эрх ашгаар удирдуудах болон чөлөөт бас шударга сонгуультай байх гэсэн хоёр баганыг олон нийт хэрхэн хүлээн авдаг болохыг харуулсан. Америкт энэ хоёр үзүүлэлт өнгөрсөн арван жилийн хугацаанд их хэмжээгээр унасан бөгөөд өдгөө анх удаа 50 хувиас доош үзүүлэлтэд хүрсэн байна. 
 
2016 оны сонгуулиар нэгэн үсрэлт болох төлөвтэй байгаа юм. Итгэл бага улс төрийн нөхцөл байдал түрэмгий амьтад холхих бие махбодийн хэт дарамттай, энэ нь улс төрийн өөрчлөмтгий байдал, залхсан нэр дэвшигчид болон популизмаар илрэх орчинтой ижил. Дональд Трампын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй явдал Бүгд найрамдах намыг хуваагдахад хүргэх үү? Америкийн хар арьст Ерөнхийлөгчийн албан үүргийн сүүлийн өдрүүд өрнөж буй энэ үед цагдаа нар зэвсэглээгүй хар арьс  өсвөр насныхныг буудан хороож байгаа нь Африк-Америк гаралтай иргэдийн уур хилэн бослого болж даамжирах уу? Одоогийн байгаа байдалд үзүүлж буй уур хилэн дээрх мэт томоохон зүйл болж хувирахыг харуулж байна. 
 
Гол урсгалыг өөрчилж буй мянган жил
 
 
 
Хоёр дахь дэвшлээр хэрэглэгчийг дээдлэх ёс зөвхөн дэвшилт эдийн засгууд гэлтгүй Хятад зэрэг хөгжиж буй эдийн засагт ч шилжилт хийх хэмжээнд хүрэхээр байна. Хүснэгт хоёрт хэрэглэгчийн ёс зүйн үнэлгээ энэ зуунд дээд хэмжээнд, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд огцом өссөн,  хүрч буйг харуулж байна. Идэвхгүй эдийн засагт ийм зүйл тохиож байгаа нь гайхалтай. 2016 онд хэрэглэгчийн ёс зүй, мөн хамтын хэрэглээ, шугамд эргэлдэхээ больж эдийн засгийн сэргэлт, дэлхийн соёлыг хөдөлгөх хүч хэмээн олонд хүлээн зөвшөөрөгдөнө. Шинэ мянганыхан (1980 оноос хойш төрөгсөд) үүнийг шинэ орчин үеийн элемент болоход ихээхэн туслалцаа үзүүлж байна. 
 
Эцэст нь, 2016 он дэлхийн худалдааны хэлэлцээрүүдийг эцэслэхэд бас нэгэн хүнд жил болж өнгөрөх нь. Хүснэгт гуравт Хятад, Бразил зэрэг Олон улсны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн бус оронд худалдааны хоригийг дэмжих хандлага өндөр хэвээр байгааг харуулж байна. Америкчуудын 63 хувь нь худалдааны хоригийг дэмжиж байгаатай холбоотойгоор Барак Обамагийн Засгийн газар 2015 оны зургаадугаар сард “Trans-Pacific Partnership” (TPP) худалдааны хэлэлцээрийг урагшлуухад дэм болох хурдасгах эрх мэдэл Конгрессоор батлуулахаар асар их хүч шаардах оролдлогуудыг хийх болсон. TTP хэлэлцээрт гарын үсэг зурсан Өмнөд Солонгос, Чили, Мексик зэрэг протикционист хандлага 20 хувь буюу түүнээс дээш үзүүлэлттэй бусад улсын улс төрийн дотоод сорилтууд ямар байхыг төсөөлөөд үз. Эдгээр тооноос үзэхэд 2016 онд TPP эсвэл бусад ямар ч олон улсын худалдааны хэлэлцээр үндэсний хууль тогтоох олон байгууллагаар амжилттай баталгаажна хэмээн төсөөлөх бэрх байна. 
 
Олон нийтийн цэцэн ухаан, дэлхий нийтийн үзэл бодлын трендээр барагцаалбал, богино хугацаанд үргэлж ялалт байгуулаад байдаггүй. Гэхдээ ардчилал, хэрэглэгчийн зан төлөв болон худалдаатай холбоотой үзүүлэлтэд гарч буй хүчтэй шилжилтүүд үйл явдлын чиглэл хааш эргэх талаарх таамаглалд нэлээд сайн үндэслэл болж өгдөг.    
 
Дог Миллер:
 “GlobeScan Foundation”-ий ерөнхийлөгч, “Can the World Be Wrong?” номын зохиолч (Greenleaf, 2015)
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Guest 2016 оны11 сар / 23 20:37

Сайн