Үнэ ханш

Орон сууцны үнийн индекс 2.3 хувь 2016-07-06 10:34

Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран зургадугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4,868 орон сууцны үнийг хамруулжээ.

Тус судалгаагаар өнгөрсөн сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 2.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 1.1, оны эхэн үетэй харьцуулахад гурван хувь буурсан дүн. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.3 хувиар буурчээ.

Индексийн үзүүлэлтийг зөвөн шинэ орон сууцны хувьд авч үзвэл 15.5 хувьтай гарсан. Энэ нь шинэ орон сууцны үнэ индексийг тооцож эхэлсэн 2013 оны нэгдүгээр сартай харьцуулахад мөн хэмжээгээр өндөр байгааг илтгэнэ. Шинээр ашиглалтад орсон орон сууцны үнийн дундаж өмнөх сараас нэг, оны эхэн үетэй харьцуулахад гурав, өнгөрсөн оны мөн үеээс 8.7 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -5.9 хувьтай гарсан нь 2013 оны нэгдүгээр сараас ч хямд байгааг илэрхийлж байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх сараас 0.7, оны эхэн үетэй харьцуулахад 4.5, өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар буурсан ажээ.

 
 
Ц.Элбэгсайхан

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД