Дэлхий 2016

Америкийн нэгдсэн улс

Обамагийн Ерөнхийлөгч байх сүүлийн хугацаа 2016-08-29 14:07

Mongolian Economy сэтгүүл энэ оны эхэнд  The Economist сэтгүүлийн  "Дэлхий 2016" тусгай дугаарыг албан ёсны эрхтэйгээр  монгол хэл дээр хэвлэсэн билээ. Тус дугаарын АНУ-ын хэсэгт орсон нийтлэлийг хүргэж байна.
 
 
Бадрангуйгаар дуусгаж чадах болов уу? 
 
2016 оны эцэс гэхэд, Барак Обама одоогийнхоосоо ч илүү нэр хүндтэй болно. Таамаглалууд ар араасаа хөвөрч байгаа ч энэ бол бараг л найдвартай үнэн. 1945 оноос хойш хоёроос бусад бүх ерөнхийлөгчийн дэмжлэгийн үнэлгээ нь сонгогдсон хугацааных нь сүүл рүү огцом нэмэгдсэн байдаг. Харин зөвхөн тэдний хоёр нь л буюу ерөнхийлөгч Кеннеди болон Никсон сонгогдсон хугацаагаа бүрэн дуусгаж чадаагүй учир дээрх зүй тогтлыг эвдсэн. 
 
Үүнийг үл харгалзан, Ноён Оба­магийн шинээр хууль тогтоомж батлах боломжууд Бүгд Найрамдахчууд Төлөө­лөгчийн танхимд давамгайлж эхлэхэд буюу 2010 оноос хойш хязгаарлагдмал болсон шиг цаашид ч тийм байна. Обама болон конгрес дахь Бүгд Найрамдахчууд хоёул уг нь компаниудын төлдөг орлогын албан татварын хэмжээг буулгах сонирхолтой байгаа. Үүнийг барьж аваад хийчихгүй байгаад байсны нэг шалтгаан нь энэ нь илүү том татварын шинэчлэл хийхэд дагуулан хийдэг нэг хэсэг нь учраас. Хэрэв энэ том зорилгын зарим хэсгийг танавал, одоогийн хөрөнгө оруулалтын байгууллагад үйлчилдэг онц­гой гүйцэтгэлийн урамшуулалд (carried interest) үзүүлдэг татварын зөөлөн хандлагыг чангалж, компанийн татварыг багасгах тохиролцоонд хүрэх боломжтой. Татварын дүрэм журамд байдаг энэ заалтыг Дональд Трамп, Берни Сандерс, Жеб Буш болон Хиллари Клинтон гэсэн энэ дөрвөн хүн дуу нэгтэй эсэргүүцэж буй нь онцгой тохиолдол. Ямартай ч Америк дэлхийн корпорацийн хамгийн өндөр татвартай орнуудын нэг болон 2016 оныг үднэ. 
 
Хэрвээ Барак Обама цаашид хууль тогтоомжийг өөрчлөх замаар нэр хүндээ өнгөлөхөд найдаж болохгүй юм бол, бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргаж болох уу? Конгрессоор батлуулах шаардлагагүй, харин дараагийн ерөнхийлөгч цуцлах боломжтой тушаалуудыг төв засгийн газарт өгч, үүрэгдэх нь ерөнхийлөгч нарын ажлын сүүлийн хуга­цаандаа авах дуртай арга хэм­жээ. Ноён Обама ч үүнийг тойрохгүй. Тэр­бээр цагаачлал, уур амьсгалын өөрчлөлт бо­лон төв засаглалын ажилтнуудын цалин мөн нийгмийн халамж үйлчилгээг сайжруулах хүрээнд чухал ач холбогдолтой ерөнхийлөгчийн тушаалыг гаргачихсан байгаа. Конг­рессгүйгээр ажил хийхийн амтанд орсон тэрбээр үүнийгээ хийсээр байх болно.
 
Түүний ихэнх тушаалууд хоёр дүрмийг мөрддөг. Тушаалууд нь түүний сонгуулийн үеэр  кампанит ажлынхаа хүрээнд амлаж байсан зүйлсүүдийг хамрах ёстой бөгөөд мөн санал асуулгаар америкчуудын дийлэнхийн дэмжлэгийг авсан байх учиртай. Кампанит ажлынх нь гол урдаа барьж байсан асуудлууд болох цагаачлалын шинэчлэл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн саналуудыг Конгресс унагасан ч иргэдийн дийлэнх нь дэмжсэн. Тиймээс ерөнхийлөгч эрх мэдлийнхээ хүрээнд чадах чинээгээрээ ажиллаж, дээрх санал­уудыг ямартай ч хэрэгжүүлсэн. 
 
Түүний энэхүү ажил хийх арга барил 2016 онд өөр хоёр асуудалд ч ашиглагдах боломжтой: Галт зэвсэг болон Гуантанамо шорон. Галт зэвсгийн хяналтыг чангалах тал дээрх дэмжлэг суларсан ч, хувь хүний мэдээллийг маш сайн шалгах зэрэг холбогдох арга хэмжээнүүдийг хүмүүс дэмжиж байгаа. Ноён Обама жил бүр тохиолддог буу зэвсэгтэй холбоотой санаандгүй үйлдлээс үүдсэн хэдэн зуун нас баралтыг багасгах үүднээс Эрүүл мэнд болон Иргэдийн үйлчилгээний яамыг бүтээлчээр ашиглах арга замыг олж болох юм Тэрбээр мөн буу зэвсэг үйлдвэрлэгчдийг Цагаан ордонд урьж, нэмэлт аюулгүйн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд тэдэнд шахалт үзүүлж болох талтай. 
 
Конгрес Гуантанамо шоронд байгаа 100 гаруй хоригдлыг өөр газар луу шилжүүлэхийг онцгойлон хориглож бай­гаа учраас тэдний асуудлыг зо­хицуулахад илүү хэцүү байх болно.  Гэхдээ Обамагийн байнга дурьддаг сэдвүүдийн нэг нь 2001 оны есдүгээр сарын 11 ны халдлагын дараа үндэсний аюулгүй байдлын нэрийн өмнөөс хэмээн авсан зарим хууль бус арга хэмжээнүүдийн дүрмийн учрыг олох хэрэгтэй гэдэг юм. Шүүх хуралд оруулалгүйгээр тодорхойгүй хугацаагаар хорих нь хамгийн тод жишээ. 
 
Хоёр дахь удаагаа сонгогдсон Ерөн­хийлөгчдийн ихэнх цагийг авдаг гадаад бодлогын хувьд, бидэнд нэг эцсийн таамаг байна. Ирак болон Афганистаны дайныг дуусгасан гэж бахархдаг ерөнхийлөгч өмнөх алдаагаа засахын тулд Ойрхи Дор­нодын асуудалд гүн чирэгдэн орно. Түүний нэр төр ямар байх вэ гэдгийг дэнслэхэд Сири дэх гамшиг сөргөөр нөлөөлнө. Түүний баг 2013 онд шийдвэрлэх мөчид цэргийн арга хэмжээ авахад Обамад санал дутсан гэж хариу өгнө. Сонгогдсон хугацаанд нь болсон сайн үйл явдлыг өөрсдөдөө хамаатуулдаг ерөнхийлөгчид хянаж чадаагүй зүйлсдээ ч мөн зэмлүүлнэ. 
 
Жонн Прайдеокс: Америкийн Нэгдсэн Улс редактор, The Economist

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД