Уул уурхай

Эдийн засгийн статистикийн олон улсын гарын авлага боловсруулж байна 2016-09-14 14:56

Байгалийн нөөцөд суурилсан эдийн засагтай орнуудын уул уурхайн салбараас эдийн засагт оруулж буй хувь нэмрийг бодитой тооцох, онол арга зүйн сайн туршлагыг нэгтгэж олон улсад ашиглах гарын авлага боловсруулах зорилгоор “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистик” сэдэвт хуралдааныг энэ сарын 13-16-нд зохион байгуулж байна.
 
Уул уурхайн салбарын нөлөөлөл эдийн засагт хэрхэн мэдрэгддэг, түүнийг яаж хэмжих тухай гарын авлага боловсруулахаар тав дахь удаагийн буюу эцсийн хэлэлцүүлгийг эдгээр өдрүүдэд хийж байгаа юм.
 
11 улсын төлөөлөгч оролцож байгаа уг хурлын үр дүнд гарах гарын авлагын төслийг НҮБ-ын Статистикийн комиссын ирэх оны чуулганаар баталснаар байгалийн арвин нөөцтэй 50 улсад мөрдлөг болгож ашиглах аж.
 
Уг санаачилгыг 2012 онд Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын гишүүн болохдоо анх гаргасан бөгөөд дөрвөн жилийн өмнөх анхны уулзалт мөн Улаанбаатар хотод болж байжээ. 
 
 
 
 
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД