Хөдөө аж ахуй

Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангана 2016-11-07 16:13

Монгол Улс улаанбуудайн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангадаг ч төмс, хүнсний ногооны хувьд 40-50 орчим хувийг л хангаж ирсэн. Харин энэ жил төмсний хэрэглээг дотоодын тариаланчид 100 хувь хангаж чадахаар боллоо.
 
2016 оны ургац хураалтын дүнг урьдчилсан байдлаар тооцоход Улсын хэмжээнд 460.7 мянган тонн буудай, 153.7 мянган тонн төмс,  93.5 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ. Ингэснээр хүнсний улаанбуудай, төмсний дотоодын нийт хэрэгцээг 100 хувь хангах боломжтой болж байна. Хүнсний ногооны хувьд хувьд 54 хувийг хангахуйц ургац хураажээ.
 
Ирэх хаврын тариалалтад аж ахуй нэгжүүд үр тариагаа тодорхой хэмжээнд нөөцөлж авч үлддэг. Энэ жилийн хувьд аж ахуй нэгж, иргэд 45.5 мянган тонн үр нөөцөлсөн,  ОБЕГ 1300 гаруй тонн үрийн буудай,  Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2000 гаруй тонн үрийн буудаг нөөцлөхөөр бэлтгэл ажлаа хангаад явж байна.
 
Аж ахуйн нэгж, иргэд 388.9 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн нь өндөр үзүүлэлт юм. Энэ нь ирэх хавар тариалалт өмнөх жилүүдээс илүү их байх гэсэн тооцоо судалгаа гарч байгаа юм.
 
Хэдийгээр энэ жил 480 орчим мянган тонн хүнсний улаан буудай хурааж авахаар төлөвлөж байсан ч намар цаг агаар муудсаны улмаас ургац хураалт 20 мянган тонноор буурсан байна.
 
Өнөөдрийн байдлаар тариаланчид 65 мянган тонн улаанбуудайг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д, 220 мянган тонныг гурлын үйлдвэрүүдэд, 10 мянган тонныг спиртний үйлдвэрт, 14.2 мянган тонныг тэжээл үйлдвэрлэгчдэд борлуулжээ.
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД