Үл хөдлөх хөрөнгө

ТАНИЛЦ: Ипотекийн зээлийн шинэ журам 2016-11-08 12:21

Монголбанкны Ерөнхийлөгчийн өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр гаргасан А-295 тоот тушаалын дагуу ипотекийн зээлийн санхүүжилтийн журмыг шинээр баталж таван хувийн зээлийг зогсоох буюу журамд таван хувийн зээл авах боломжтой байршил заасан заалтыг хүчингүй болгосон юм.
 
Харин ипотекийн зээлийн хугацааг 30 хүртэлх жил, урьдчилгааг 30 хувиас доошгүй байх, метр квадрат нь 80-аас ихгүй байх зэрэг өмнөх шаардлагуудыг хасалгүй оруулсан бол улсын бүртгэлд бүртгүүлж ашиглалтад бүрэн бүрэн хүлээлгэж өгсөн барилгыг ипотекийн зээлд хамруулах тухай журамд заажээ.
 
Түүнчлэн арилжааны банкууд эхний ээлжинд зээлээ өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлсний дараа Монголбанкаас нөхөж олгох байдлаар явагдах юм. Тодруулбал төвбанк тухайн сард олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг тухайлсан банк бүрт мэдэгдэж, үүний дагуу банкууд зээлийн шийдвэрээ гаргаж, өөрийн эх үүсвэрээр зээлийг олгосны дараа санхүүжилтийг нөхөн олгохоор болжээ.  Харин зээлдэгч ипотекийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой байхаар журамлажээ. Учир нь өнгөрсөн хугацаанд өндөр орлоготой иргэд өөрийн нэр дээр хэд хэдэн орон сууцыг найман хувийн зээлээр авсан тохиолдол гарсан аж.
 
Шинээр батлагдсан журам энд дарж татаж авна уу
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД