Санхүү

Сар бүр 113 тэрбумын тэтгэвэр олгож байна 2016-11-09 16:34

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурал өнөөдөр /2016.11.09/ болж ,Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
 
Түүний хэлснээр 2016 оны төсвийн тодотгол  болон  Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар сангийн орлогыг 1.26 их наяд, зарлагыг 1.76 их наяд,тэтгэврийн даатгалын санд улсын төсвөөс олгох татаас, санхүүжилтийг 0.5 их наяд төгрөгөөр мөрдөж байгаа аж. Тодруулбал,тэтгэвэр авагчдын тоо жил бүр өсч,372 мянган тэтгэвэр авагчид сар бүр 113 тэрбум төгрөг зарцуулж байгаагийн 60 тэрбум төгрөгийг шимтгэлийн орлого бүрдүүлж,үлдсэн 53 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлж байгаа аж.
 
Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн нийт хэмжээ 885.1 тэрбум төгрөгтэй тэнцэж, үүнээс 57 тэрбумыг Засгийн газрын үнэт цаасанд жилийн 12 хувийн хүүтэй, арилжааны 10 банкны харилцах дансанд 139.8 тэрбум төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй, Төрийн сангийн харилцах дансанд 111.3 тэрбумыг хүүгүйгээр тус,тус байршуулжээ.
Хэрэв чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад жилийн 11.2 хувийн хүүтэйгээр байршуулсан тохиолдолд таван сарын хугацаанд 5.9 тэрбум төгрөг,гэрээний бүх хугацаанд буюу 2018 оныг дуустал хадгаламжийн хүүгийн орлогоос 20.4 тэрбум төгрөг нэмэгдэх боломжтой гэдгийг яамны зүгээс мэдэгдлээ.
А.Сэвжид

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД