Дэлхий 2016

Дээрэнгүй эрчүүд 2016-11-10 09:41

Mongolian Economy сэтгүүл энэ оны эхэнд  The Economist сэтгүүлийн  "Дэлхий 2016" тусгай дугаарыг албан ёсны эрхтэйгээр  монгол хэл дээр хэвлэсэн билээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор тус дугаарын Олон улс хэсэгт орсон нийтлэлийг хүргэж байна.

 

 

Зүүнээс баруун тийш чиглэж буй удирдлагын хэв маяг

Америкийн Нэгдсэн улс дахь ерөнхийлөгчийн сонгуулийн жил үргэлж удирдлагыг тойрсон асуултуудыг анхаарлын төвд авчирч байдаг. 2016 онд тус улс олон улсын хандлагыг дагаж мөн юу, юунаас илүүтэй “эрч хүчийг” эрхэмлэдэг удирдагчийг сонгох эсэх талаас нь Америкийн сонгуулийг бусад нь анхааралтай ажиглах болно. 
 
Дэлхий даяар—Оросоос Хятад хүртэл мөн Энэтхэгээс Египт хүртэл—дээрэнгүй удирдлага /macho leadership/ эргээд моданд орчихож. Дэлхийн дээрэнгүй удирдагчдын тод жишээ нь Владимир Путин бөгөөд тэрбээр дасгал сургуулилт хийж биеэ хөгжүүлэхийн зэрэгцээ нүцгэн цээжтэй буу барьсан зураг авхуулах зэргээр хэв маягаа арай л хэтрүүлсэн хэмжээнд авчраад байгаа. Магадгүй Оросын удирдагч ижил түвшний ширүүн залуус тухайлбал, Египтийн ерөнхийлөгч Абдул-Фаттах Халил Ас-Сиси (түүнд Путин модон бариултай Калашников буу бэлэглэсэн), Өмнөд Африкийн Якоб Зума, Унгарын Виктор Орбан болон Туркийн Режеп Таип Эрдогантай хувийн зүгээсээ сайхан харилцаатай байдаг нь тохиолдлын зүйл биш байж ч мэдэх. 
 
Хүчтэй эрийн удирдлагад өөрийн гэсэн хошин тал бий. Гэвч энэ нь бас инээд хүргээд байхааргүй онцгой нөлөөллүүдтэй. Орос, Египт, Турк, Унгар болон Өмнөд Африк дахь эр чадлыг бүхнээс тэргүүнд онцолж буй удирдагчдын мандан бадралт нь ардчиллын хэлбийлт, иргэний нийгмийн түрэмгийлэлтэй мөн холбоотой. 
Дээрэнгүй удирдлагын арга барилын амт гурван том хүч оршдог Ази руу мөн хүрээгээ тэлсэн. Одоо Хятад, Япон, Энэтхэг гурвууланг нь, гаднынхантай шулуухан харьцахын зэрэгцээ, эх нутагтаа хатуу шийдвэрүүд гаргахад бэлэн байдгаараа өөрсдийнхөө шийдэмгий арга барилыг ойлгуулдаг сэтгэл татам үндсэрхэг үзэлтнүүд удирдаж буй. Аль ч нөхцөлд—Хятадад Си Жинпин, Японд Шинзо Абэ, Энэтхэгт Наренда Моди—нь анхаарал татахааргүй, бусадтай хамтарч шийддэг удирдлагын аргыг орлож байгаа. 
 
Дээрэнгүйчүүд урагшилж байна 
 
2016 оны том асуулт бол дээрэнгүй удирдлагын арга барилын амт барууны гол хүчүүд рүү хүрээгээ тэлэх эсэх байх болно. Сүүлийн жилүүдэд Барууныхан хандлагыг эсэргүүцсээр өдийг хүрсэн. Обама бол догшин харцаас илүүтэй уран яруу үгсийг илүүд үздэг толгой сайтай хуулийн профессор асан. Германы Канселлор Ангела Меркель болгоомжилсон, анхаарал татахааргүй арга барилтай учраас гол төлөв Mutti (ээж) хэмээн дуудагддаг. Харин Британийн Дэвид Камерон нь камерын өмнө булчингаа чангалж харуулах зэрэг хамаа замбараагүй ямар нэг зүйл хийхэд хэт дээд зиндааны бас дөлгөөн хүн. Үүний зэрэгцээ Францын Франсуй Олландо зөрүүд, жижиг биетэй учраас цэлцэгнэсэн царцаамагын нэрээр Flanby гэж хочлогдсон. 
 
Гэхдээ 2016 он Барууныг чанга залуус ба бүсгүйчүүдтэй сээтэгнэхийг үзэж магадгүйг илтгэх шинжүүд байна. Бүгд Найрамдахчуудын сонгуульд нэр дэвшүүлэх эхний удирдагч нь ширүүн өөртөө итгэлтэй бас доромжлоход үргэлж бэлэн байдаг Дональд Трамп байсан. Бүгд Найрамдах намын бүх нэр дэвшигчид ноён Трампын жишээг даган Обамаг “үлбэгэр” хэмээн мэтгэж, Цагаан ордонд хүчирхэг удирдагчийг авчирна хэмээн амлаж буй. 
 
Түүхэн үндэслэлтэй шалтгаануудаас үүдэн, хувийн хатуу чанга байдал болон бусдыг татах чадвараа байлдан дагуулалтынхаа суурь болгодог удирдагчдаас баруун Европын олон орон тодорхой хэмжээнд цэрвэдэг. Гитлер, Муссолини болон Франкогийн дараагаар бусдыг татах чадвартай хүчтэй эр хүн бол сэжиг төрүүлэм удирдлагын хэв маяг гэж үзэгдэх болсон нь үндэслэлтэй юм. Гэсэн ч сүүлийн үеийн сайдын томилгоо болох Ромын Сильвио Берлускони, Мадридын Хосе Мариа Азнар нь Өмнөд Европт дээрэнгүй хэв маягийг ташаах хэсэг байсаар байгааг харуулж буй. Францад олон хүн де Голлийг хүчтэй хүсэмжилдэг хэвээр байгаа нь илэрхий байдаг. Өдгөө олон жил санал хураалтаар хүч алдсаар ирсэн ноён Олландийн санал болгож байгаагаас илүү хүчтэй удирдлагыг тус улс хүсч байгаа нь тодорхой харагдаж буй. Дараагийн жилд нь Ерөнхийлөгчийн сонгууль руу шуудрах учраас Францын удирдлагын асуулт 2016 онд хүч түрэн урагшилж мэдэх юм. Санал хураалтын дүнгээр тэргүүлэгч хоёр болох төв-баруун үзэл баримтлагч Николас Саркози болон хэт барууны Марин Ле Пен хоёул Элисей парламентийн ордонд илүү шийдэмгий радикал төрлийн удирдлагыг авчирна гэж амлаж байгаа билээ. 
 
Мөн 2016 он нь хатагтай Меркелийн нэр хүнд эцэст нь нэг юм шунган доошилж ялангуяа дүрвэгчид болон цагаачдын хямралыг гартаа авч чадаагүй гэж харагдах юм бол уруудах нь бараг л тодорхой болох жил. Гэвч хатагтай Меркель намын болон улсынхаа аль алиных нь удирдлагаас хамгийн их итгэл төрүүлэхүйц өрсөлдөгчдөө өөрийн анир чимээгүй аргаараа замаасаа холдуулчихсан харагдаж байгаа. 
 
Европын улс төрийн нийгэм, эдийн засгийн зураглалаас их зүйл шалтгаална. Еврогийн өөр нэг асуудлуудын тойрог болох эдийн засгийн сул сэргэлт, Ойрхи Дорнод болон хойд Африкийн цагаач, дүрвэгчдийн үргэлжилж буй урсгал нь хямралыг эрчимжүүлж болно. Одоогийн байдлаар Европын сонгогчдын өндөрссөн түгшүүрт сэтгэлгээний гол ашиг нь зүүн болон барууны үзэлтэй жижиг намуудад тусч буй. Гэхдээ популист намуудын сэргэн мандалтад барих гол удирдагчдын зөнгөөрөө хийх хариу үйлдэл нь барууны үзэл баримтлалын зарим бодлого элементүүдийг оруулж ирэх хандлага юм. Америкийн улс төрийн идэвхтэй сурагч Европын удирдагчид Атлантийн далайн нөгөө талд ямар улс төр үйлчилж буйг харахын тулд Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийг анхааралтай ойроос ажина. 
 
Үр дүнд нь дээрэнгүй хэв маяг барууны улс төрд эргэн ирсэнийг тэмдэглэн үлдээх жил нь 2016 болохыг үзэж мэдэх л юм. 
2016 он Барууныг чанга залуус ба бүсгүйчүүдтэй сээтэгнэхийг үзэж магадгүйг илтгэх шинжүүд байна
 
 
Стэнли Пигнал:
Банкны салбар хариуцсан редактор,
The Economist
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД