Төсөв

Нийслэл ирэх онд 524.1 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлнэ 2016-12-12 12:23

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид өнгөрөгч баасан гаригт хуралдаж хуулийн хугацаандаа багтаан ирэх оны төсвөө баталсан билээ. Уг төсөвт 2017 оны нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг байхаар баталсан. Хэрвээ дүүргүүд төсвөө батлахдаа хотын төсөвт төвлөрүүлэх орлогыг зохих дүнгээр баталбал нийслэлийн нийт орлогын төсөв 656.2 тэрбум төгрөг болж нэмэгдэх аж.

Харин 2017 оны төсвийн жилд зарцуулах нийт зарлагын хэмжээг 601.5 тэрбум төгрөгөөр баталж, улсын төсөвт шилжүүлэх орлогын хэмжээг 89.4 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Түүнчлэн нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015-2017 онд жил дамжин хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хойшлогдож буй 13,711.9 сая төгрөгийг ирэх оны  төсвийн тодотгол, 2018 оны төсөвт  тусгаж батлуулахыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод даалгалаа.

Нийслэлийн 2017 оны төсвийн дэлгэрэнгүйг энд дарж авна уу.
А.Сэвжид

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД