Үл хөдлөх хөрөнгө

Үл хөдлөх салбарын уналт удааширч байна 2016-12-14 20:56

 
ОСҮИ-ийн жилийн өсөлт /2013.01=1.00/
 
Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран тооцдог “Орон сууцны үнийн индекс”-ийн арваннэгдүгээр сарын дүн гарлаа.

Арваннэгдүгээр сард орон сууцны үнийн индекс өмнөх сарынхаасаа 0.3 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5 хувиар тус тус буурчээ. Хэдийгээр тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ өссөн ч, хуучин орон сууцны үнэ (түүврийн дийлэнх хэсэг нь хуучин орон сууц) бага зэрэг буурсан нь орон сууцны үнийн индекс ийн буурахад нөлөөлсөн байна.

Шинэ орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ нь өнгөрсөн сарын байдлаар 2,061,245 төгрөг байсан нь аравдугаар сартай харьцуулахад 1.15 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.5 хувиар тус тус өссөнийг илтгэж байна.

Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ өнгөрсөн сард 74,319,000 төгрөг болж өмнөх сараас хоёр, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.3 хувиар тус тус буурсан аж.

Тус индекс сүүлийн хоёр жилийн турш уналттай байгаа бөгөөд өнгөрсөн оны IV улиралд хамгийн их буюу 2014 оны мөн үеийнхтэй харьцуулахад зах зээл 11.5 хувиар агшсан үзүүлэлт зааж байсан юм.

Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4,938 орон сууцны үнийг хамруулсан байна.
 
 

Ц.Элбэгсайхан 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД