Улс төр

Азийн “бар” эрхмүүд 2016-12-30 11:20

2017 он боломжоор дүүрэн жил болно. Энэ онд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп, Филиппиний удирдагч Родриго Дутерте зэрэг улс төрийн манлайлагчдаас гадна бизнесмен, зохион бүтээгч, урлагийн болоод боловсролын салбарын манлайлагчид салбартаа, бүс нутагтаа цаашлаад дэлхий дахинд хүчтэй нөлөөлсөөр байна. Салбартаа манлайлж буй Азийн онцлох хүмүүсийг танилцуулж байна.
 
Жийн Лиюү /Хятадын таксины бизнес эрхлэгч/
Хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж байсан тэрээр такси үйлчилгээний салбарт цоо шинэ хандлага авч ирсэн юм. Улмаар “ДИДИ” компаниа байгуулсан. Жийн Лиюү такси үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр замын унаанд дайгдах гэж гудамжинд зогсох хэрэггүй болсон юм.
 
Макато Шинкай /Аниме хувьсал/                             
Японы аниме ертөнцөд “цахиур хагалж” яваа эрхэм. Тэрээр Японы зурган хүүхэлдэйг орчин үеийн RPG хэлбэртэй чадварлагаар хослуулснаар салбартаа хувьсал хийж чадсан юм.
 
Нэйл Шен /Азийн энтрепренюр/
Нэйл Шен амжилттай энтрепренюр төдийгүй чадварлаг хөрөнгө оруулагч юм. Түүний “Секвояа” компани нь Хонконг төдийгүй эх газарт ч амжилттай өрсөлдөж байгаа. Тэрээр Иелийн их сургуулийн төгсөгч гэдгээрээ бахархдаг бөгөөд бизнесийн гараагаа банкны салбараас эхэлжээ. Форбес сэтгүүлээс түүнийг “Азийн онцлох энтрепренюр”-ээр шалгаруулж байсан.

Дэвид Мадден /Мянмар улсын мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлогч/
Тэрээр Австралийн иргэн бөгөөд Мянмар улсыг “мөнгө хийх” өндөр боломжтой гэж тооцоолсон. Тэрээр алдаагүй бөгөөд өдгөө Мянмарын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг тодорхойлж байна.
 
Ван Шюү /Ирээдүйн хотыг цогцлоогч/
Хятадын төдийгүй дэлхийн уран барилгын хандлагыг тодорхойлогч бол Ван Шюү. Түүний уламжлалыг тусгасан, байгальд ээлтэй, өвөрмөц хэлбэр бүхий барилгууд нь эзэндээ 2012 онд Призкерийн шагналыг авч ирсэн юм. Ван Хятадад байрлах “Нинпо”-ын музей, Аргентины “Урлагын музей” зэрэг дэлхий дахинд алдартай барилгуудын зураг төслийг гаргажээ.

Вижаяа Шарма /Энэтхэгийн алдартан/
Энэтхэгийн Паетм компаний үндэслэгч. Дели хотын инженерийн коллежид сурах хүсэлтэй байсан ч Англи хэлгүйгээсээ болоод мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Гэхдээ Шарма Indiasite.net хэмээх сайт нээснээр амжилтын гараагаа эхлүүлсэн. Одоо тэрээр Энэтхэгийн томоохон IT компаний захирал бөгөөд цахим мөнгө нэвтрүүлэхээр ажиллаж байна.
 
Тайландын гүнж Па /Сайхан сэтгэлт гүнж/
Ард түмэндээ Па гүнж хэмээн хүндлэгддэг Тайландын алтан ургийн гүнж Пажрикатяаба нь өнөө цагийн амжилттай яваа бүсгүйчүүдийн тод жишээ. Тэрээр НҮБ-д ажиллаж байсан. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, ял эдэлж буй бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь түүнийг ард түмэнд нь төдийгүй Ази тивд танигдахад нөлөөлсөн.
 
Ким Чан Вүүк /Шилдэг апп бүтээгч/
Түүний бүтээсэн “snow” гар утасны аппликэйшныг  дэлхий даяар 80 сая хүн татаж авчээ. Селфий хийхэд зориулсан энэхүү  программ охид бүсгүйчүүдийн дунд эрэлттэй байгаа ажээ. Чан Вүүк өөрийн зорилгоо “Азичуудын ичимхий занг арилгахаар ажиллаж буй” гэж тодорхойлжээ.
 

М.Билгүүн 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД