Мөнгөний бодлого

Төвбанк шинэ дэвсгэрт хэвлэхгүй 2017-01-04 15:46

Сүүлийн үед Монголбанкийг тавин мянган  төгрөгийн  тэмдэгт хэвлэж гүйлгээнд нэвтрүүлэх гэж  байгаа тухай мэдээлэл тархаж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд Монголбанк тавин мянгатын дэвсгэрт хэвлэхгүй болохыг албан ёсоор дахин мэдэгдэж байна. Хэдийгээр Монголбанк хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа илэрхийлж  байсан ч ташаа мэдээлэл дахин газар авч, улмаар тавин мянгатын дэвсгэртийн зохиомол загвар үзүүлж олон нийтийг төөрөгдөлд оруулж байгааг санаатай байж болзошгүй үйлдэл гэж үзэж байна.

Монгол Улсад шинэ мөнгөн тэмдэгт гаргахыг  УИХ  хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ дагуу хэлэлцэн шийддэг эрх бүхий субьект мөн.  Одоогоор  Монгол Улсад шинэ мөнгөн тэмдэгт нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байхгүй ба эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд  том мөнгөн дэвсгэрт хэвлэхэд анхаарах бус харин аль болох богино хугацаанд эдийн засгаа сэргээхэд гол анхаарлаа хандуулж байгаа болно.

Иймд иргэд та бүхнийг  хуурамч мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

 
Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төв

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД