Ногоон эдийн засаг

Улаанбаатар руу түүхий нүүрс оруулдаггүй байх арга хэмжээ авна 2017-01-09 17:29

МҮХАҮТ-д өнөөдөр нээлтээ хийсэн "Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо" технологийн үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзэж, зарим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.

Тэрбээр Утааг эрс бууруулах бодлогыг шийдвэртэй хэрэгжүүлэхгүй бол гамшгийн хэмжээнд хүрлээ. Эдийн засгийн бололцоо, боломж муу байгаа ч Засгийн газар  агаарын бохирдлыг бууруулах бодлогын шинжтэй  арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байгааг хэлээд "Утаа бууруулахын тулд 130-140 мянган тэрбум төгрөг зарцуулсан ч буурсангүй. Ийм их мөнгөөр түлш, зуух сольж утаа шийдэх гэж оролдсон. Энэ мөнгөөр шөнийн тарифаа эрт тэглэсэн бол илүү үр дүн гарах байсан байж магадгүй" гэсэн юм.

Түүнчлэн "Манай Засгийн газар түлш, зуух бус бусад олон төрлөөр утааны асуудлыг шийдэх гэж оролдож байна. Шөнийн тарифыг тэглэхээс гадна хөдөө орон нутагт шилжин суурьшихыг дэмжих, орон нутагт ажлын байр бий болгох, орон сууцжуулах ажлыг зэрэг хийнэ. Мөн Улаанбаатар руу түүхий нүүрс оруулдаггүй байх зэрэг арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлнэ" гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярижээ.

Цаашид Засгийн газар цахилгаан станц барих төслүүдийг энэ онд багтаан эхлүүлнэ, орон сууцанд амьдрах иргэд ипотекийн зээлд хамрагдаж байгаа шиг гэр хорооллын иргэд халаалтын асуудлаа шийдвэрлэхийн тулд зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлж өгөх учиртай. Засгийн газар зуух, нүүрс, түлш тарааж утаатай тэмцэхгүй, цахилгаан халаалтын төхөөрөмжүүдийг дэмжинэ хэмээн амлажээ. 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД