Үл хөдлөх хөрөнгө

Үл хөдлөх хөрөнгийн салбарт өсөлт ажиглагджээ 2017-01-13 16:15

Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран гаргадаг “Орон сууцны үнийн индекс”-ийн 2016 оны 12 дугаар сарын тайланд дурдсанаар индекс өмнөх сараас 0.1 хувиар өссөн байна. Харин жилийн өсөлт хасах утгатай хэвээрээ буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.3 хувиар буурчээ.

Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ буурч, хуучин орон сууцны үнэ (түүврийн дийлэнх хэсэг нь хуучин орон сууц) бага зэрэг өссөн нь орон сууцны үнийн индекс өсөхөд нөлөөлжээ.

Шинэ орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ нь өнгөрсөн сарын байдлаар 2,050,000 төгрөг болж өмнөх сараас 0.55 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.02 хувиар тус тус буурсан байна.

Харин хоёр өрөө хуучин байрны дундаж үнэ 74,081,000 төгрөг болж өмнөх сараас 0.3 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.8 хувиар тус тус буурсан аж.

Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 5,047 орон сууцны үнийг хамруулжээ.

Орон сууцны үнийн индексийн жилийн өсөлт /2013.01=1.00/

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД