Хөрөнгийн зах зээл

Хөрөнгө оруулалтаа амилуулах аян зарлагдлаа 2017-01-17 10:52

Манай улс ардчилсан нийгэмд шилжиж, хувийн өмчийг хүлээн зөвшөөрч эхлэхдээ төрийн өмчит томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хувьчилж, хувьцааг нь тараасны үр дүнд бид цэнхэр, ягаан тасалбарын эзэн болсон билээ.

Та энэхүү 1990 оны өмч хувьчлалд мэдлэг, мэдээлэлтэй орж чадсан уу? Хувьцаандаа хяналт тавьж, хөрөнгө оруулалтаа амьд байлгаж чадаж байгаа юу? Ирэх жилүүдэд болох төрийн өмчийн хувьчлалд мэдлэг, мэдээлэлтэй хөрөнгө оруулалт хийхээр зорьж байна уу?

1990-ээд оны өмч хувьчлалаар цэнхэр, ягаан тасалбар авч, томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьцаа эзэмшигч болсон 250 мянга орчим иргэн ногдол ашиг болон ногдол хувиа хөдөлгөөнд оруулалгүй өнөөдрийг хүрснээр уг хөрөнгийн төвлөрөл өдгөө 8 тэрбум орчим төгрөг болоод байна. Иргэд ямар компанийн хувьцаа авсанаас хамаарч нэг хүнд 10 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн ногдол ашиг хуримтлагдсан байгаа юм. Иргэн та өөрийн хөрөнгийг идэвхигүй хадгалж, үнэгүйдүүлсээр байх уу, эсвэл хөрөнгө оруулалтаа удирдаж, өгөөжийг нь хүртэж эхлэх үү?

Та бүхнийг Ард Секюритиз ҮЦК-аас нэгдүгээр сарын 16-21-нд зохион байгуулж буй "Хөрөнгө оруулалтаа амилуулах аян"-д оролцож энэ талаар мэдээлэл, зөвлөгөө авахыг урьж байна.

Тус аянд оролцсоноор Та:

-Дансаа шүүлгэж, хуримтлагдсан ногдол ашгаа авах

-Эзэмшиж буй хувьцаагаа захиран зарцуулах, хөдөлгөөнд оруулах

-Үнэт цаасны брокерын үйлчилгээ авах

-Хувьцаат компаниудын талаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

 

Тус оны онцлох илтгэлүүд:

01/17 - Хөрөнгө оруулалтын сонголтыг хэрхэн хийх вэ?

А.Идэрбат (Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал

 

01/18 - Хувьцаа ямар ашигтай вэ?

Г.Мөнх-Эрдэнэ (“Хувьцаа ямар ашигтай вэ?” номын эрхлэн гаргагч

 

01/19 - Үнэт цаас гаргагч компаниудын зүгээс хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хэрхэн хамгаалдаг вэ?

Б.Гантулга (Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал)

 

01/20 - Хөрөнгө оруулагч үндэстэн болохын ач холбогдол

Б.Тамир (Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийн Гүйцэтгэх захирал

 

01/21 - Өмч хувьчлал - өнгөрсөн ба ирээдүй

Ч.Ганхуяг (Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх захирал

 

 

 

Хүчтэй. Хамтдаа.

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД