Уул уурхай

Дэлхийн технологи дэргэд ирлээ 2017-01-17 17:10

Монголын уул уурхайн хамгийн том, хамгийн чухал “Mongolia Mining” 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 7 дахь удаагийн арга хэмжээ 2017 оны 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд гурван өдрийн турш “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэнгийн энэ удаагийн дугаарт уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн бизнесийн байгууллагууд оролцох юм. Үзэсгэлэнд дээрх салбаруудын дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш дэлгэн харуулахаас гадна эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих мега төслүүд сэдвээр семинарууд зохион байгуулагдана.
 
Одоогийн байдлаар нийт үзэсгэлэнгийн талбайн 70% борлуулагдсан, үзэсгэлэнгийн бэлтгэл ажил амжилттай явагдаж байна. Mongolia Mining үзэсгэлэнд оролцож байгаа Монголын уул уурхай болон дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчид энэхүү үзэсгэлэнгээс хамгийн сүүлийн үеийн техник технологийг үзэж сонирхохоос гадна Европ, Орос, Хятад, Англи, Австрали, Энэтхэг, Турк, Казахстан, Чех, Канад,  Япон, мөн Азийн бусад орнуудын төлөөлөгч нартай түншлэл тогтоох боломжтой. Та бүхэн Mongolia Mining 2017-д амжиж бүртгүүлээрэй.
 
Холбоо барих: Утас: +976 11344010
 
Э-шуудан: info@mongolia-mining.org
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД