Аялал жуулчлал

Казиногийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ 2017-01-31 12:41

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Казиногийн тухай хуулийн төслийг  хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа аж.
 
Тодруулбал 2015 онд буюу Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед өргөн барьсан хуулинд нэмэлт өөрчлөлт оруулалгүйгээр одоогийн Засгийн газар УИХ-д өргөн барьжээ. Хууль санаачлагчдийн үзэж буйгаар казино нь тоглоомын татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, тусгай зөвшөөрлийн хураамж, төлбөр, ажлын байр зэргийг бий болгож дотоодын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулна хэмээн үзэж буй юм.
 
Түүнчлэн манай улсад жилдээ зорчдог 400 гаруй мянган жуулчны тоо хууль хэрэгжиж, казиногийн үйл ажиллагаа эхэлснээр 3-4 дахин нэмэгдэх боломжтой аж. Уг хуулийн төслийг хэзээ хэлэлцэх талаар байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энхболдоос тодруулахад “Хуулийн төслөө ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна. Ажлын хэсгийн түвшинд хэлэлцэж байгаа болохоор энэ удаагийн намрын чуулганы хугацаанд хэлэлцүүлэгт оруулж амжихгүй” гэж хэллээ. 
 
Дашрамд сонирхуулахад өмнө нь буцаасан хуулийн төсөлд өөрчлөлт оруулаагүй учир Казиногийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 35 тэрбум төгрөгөөр олгох, дотоодын иргэн тоглохыг хориглосон зэрэг заалтууд хэвээр үлдсэн байгаа аж.

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД