Эрүүл мэнд

Агаарын бохирдолтой тэмцэх бас нэгэн шийдэл 2017-02-01 13:24

Агаарын бохирдлоос болж хүн амын эрүүл мэнд бодит аюулд ороод буй энэ үед ард иргэд эрвийх дэрвийхээрээ санаачлага гарган ажиллаж байна. Нэг хэсэг нь утааны эсрэг тайван жагсаал зохион байгуулж, бусдыгаа уриалан дуудаж байхад нөгөө хэсэг нь утаа арилгах төрөл бүрийн төхөөрөмж бодож олсоор байна. Тэдний нэг нь Сүхбаатар дүүргийн иргэн Н.Нэргүй юм. Тэрбээр өөрийн ур ухаанаар гарын доорхи материалыг утаатай агаарыг цэвэршүүлэх төхөөрөмж бүтээсэн байна. “АЦН-001 О2” нэртэй уг төхөөрөмж агаарыг сорж шүүх замаар 60-80 хувь цэвэршүүлдэг нь туршилтаар нотлогджээ. “АЦН-001 О2”-ын гол давуу тал нь цахилгаан зарцуулалт. 220 вольтын кВт-ийн  чадалтай цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг бөгөөд 10 цагийн хугацаанд 7-8 кВт цахилгаан  зарцуулдаг. Өөрөөр хэлбэл өдөрт 700-800 төгрөг гэсэн үг. Энэ төхөөрөмж хоногт 2000-3000 м3 агаарыг шүүж, цэвэршүүлэх хүчин чадалтай.
 
Н.Нэргүй төхөөрөмж бүтээх ажлаа 2013 оноос эхэлж химич Д.Ууган-Эрдэнэ гэх бүсгүйтэй хамтарч ажилласнаар энэ төхөөрөмж бий болжээ.
 
Айл бүхэн энэ төхөөрөмжийг авах шаардлагагүй. Зохион бүтээгчийн тооцоолсноор утаа хамгийн ихтэй дүүрэгт 200-300 ширхэг ийм төхөөрөмж байршуулах шаардлагатай. Ингэснээр агаарыг 60-80 хувь цэвэршүүлэх юм байна.
 
Н.Нэргүйн төхөөрөмж хямд төсөрийн дээр зардал багатай, овор хэмжээг өөрчлөн хийх боломжтой зэрэг давуу талтай байгаад мэргэжлийн болоод албаны хүмүүс олзуурхаж байна.
 
Харин ганц дутагдаад зүйл гэвэл иргэдийнхээ санаачлагыг төрөөс дэмжиж, доороос бий болсон энэ их хүчийг ашиглах хэрэгтэй байна.
 
 
 
 

Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
hulan 2017 оны02 сар / 02 13:15

mundag ymbe