Аж үйлдвэр

Оюу толгой компани дотоодод 6.1 тэрбум ам.доллар зарцуулсан 2017-02-01 17:02

“Оюу толгой” компани 2016 оны тойм болон дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайланд дурдсанаар өнгөрсөн онд 210 сая ам.долларын татвар төлж, 279 сая ам.долларыг дотоодын ханган нийлүүлэлтэд зарцуулжээ.

Тус компани 2010 оноос хойш дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 6.1 тэрбум ам.доллар, үүний дотор 2016 онд дангаар 760 сая ам.доллар болсон байна. Энэ нь ил уурхайн үйл ажиллагаа болон гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд дотоодын ханган нийлүүлэлтийг үргэлжлүүлэн сайтар дэмжсэнтэй холбоотой хэмжээн тайлбаржээ.

Өнгөрсөн онд “Оюу толгой” компани Өмнөговь аймагт оруулж буй хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн, 69 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авч, тогтвортой хөгжил болон орон нутгийн дэд бүтцийн салбарт 9.7 сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн байна. Дэд бүтцийн томоохон төслүүд дотроос Баян-Овоо суманд 10 ортой, хоёр давхар, эмч сувилагч нийлсэн 18 ажилтны орон тоотой хүн эмнэлгийн байрыг ашиглалтанд хүлээлгэн өгсний зэрэгцээ Ханбогд сумын усан хангамжийн байгууламжийн барилга угсралтын ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байна.

“Оюу толгой”-н нийт ажиллах хүчний 93.5 хувь, үүний дотор ил уурхай, баяжуулах үйлдвэрийн ажиллах хүчний 96 хувийг монгол ажилчид бүрдүүлж буйн зэрэгцээ Өмнөговийн иргэд нийт ажиллах хүчний 22 хувийг эзэлж байгаа юм.

Түүнчлэн олборлосон болон боловсруулсан хүдрийн хэмжээгээрээ шинэ дээд амжилт тогтоож, алт болон зэсийн үйлдвэрлэлийн жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.

Ус дахин ашиглалтын жилийн дундаж түвшин 86.2 хувь байгаа бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад 0.423 шоо метр буюу дэлхий даяарх бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын хэрэглээний 1/3-г ашиглаж байгаа зэрэг байгаль орчны дэлхийн хэмжээний гүйцэтгэлээ үргэжлүүлэн хадгалсаар байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд “гүний уурхайн бутлалтын хүчин чадал нэмэгдсэнээр 2017 онд хурдаа улам бүр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ” хэмээн тайланд дурдсан байв.

“Оюу толгой” компани энэ онд 130,000 – 160,000 тонн баяжмал дахь зэс, 100,000 – 140,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

     

 

2016 он бүтэн жилээр

2015 он бүтэн жилээр

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

96,938

91,771

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

38,152

34,537

Зэс (%)

0.65

0.67

Алт (г/т)

0.36

0.78

Мөнгө (г/т)

1.83

1.56

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

846.6

788.5

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

23.8

25.6

Зэс (‘000 тонноор)

201.3

202.2

Алт (‘000 унциар)

300

653

Мөнгө (‘000 унциар)

1,420

1,223

Борлуулсан баяжмал (‘000 тонноор)

828.7

819.8

Зэс (‘000 тонноор)

188.9

201.3

Алт (‘000 унциар)

347

737

Мөнгө (‘000 унциар)

1,280

1,158

Зэс

81.0

87.6

Алт

68.5

74.4

Мөнгө

63.1

69.9

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД