Боловсрол

Ахлах ангийн сурагчдыг АНУ-д үнэгүй сургана 2017-02-03 12:27

АНУ-д суралцах хүсэлтэй ахлах ангийн сурагчдад зориулсан нэгэн чихэнд чимэгтэй мэдээг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас хүргэж байна. 2017 оноос АНУ-ын Элчин сайдын яам дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан солилцооны шинэ хөтөлбөр зарлажээ. FLEX буюу “Ирээдүйн манлайлагчид” нэртэй уг хөтөлбөрийн дагуу сурагчид Төрийн департаментын санхүүжилтаар АНУ-д нэг жил суралцах юм байна.
 
Энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр тохиосон АНУ-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Элчин сайд Женнифер Зимдал Галт “Дэлхийн улс орнуудын шилдэг сурагчдыг нэг жилийн хугацаагаар АНУ-ын шилдэг ахлах сургуульд суралцуулах хөтөлбөрт Монгол улс энэ жилээс нэгдэж буйг зарлахдаа баяртай байна” гэж хэллээ.  
 
2017 оны хавар болох анхны сонгон шалгаруулалтад тэнцсэн 9-10 сурагч ирэх намраас АНУ-ыг зорих аж. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг хоёрдугаар сарын сүүлээр нийтэд мэдэгдэнэ.
 

Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах алба. 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Guest 2017 оны07 сар / 01 21:16

Хнтэй холбогдох вэ