Хүний хөгжил

“Хялбар” аргаар мөнгө олох аргууд 2017-02-07 13:00

 Юу ч хийлгүй мөнгө олох боломжтой юу? Өмнөх үеүүдэд боломжгүй байсан байж болох ч харин интернэтийн зуунд бол боломжтой. Та доорх аргуудыг ухаалгаар ашигласнаар нэмэлт орлоготой болно. Туршаад үзээрэй.

 
1. Блог хөтлөх
 
Хамгийн хялбар,  шалгарсан арга бол блог хөтлөх. Блогтой болоход хэдхэн минут шаардлагатай бөгөөд блог хөтлөх болоод домейн эрх авахад багахан мөнгө зарцуулахад л хангалттай. Та нэгэнт өөрийн блогтой болсон бол хүмүүсийн сонирхлыг татах мэдээ оруулж байхад л хангалттай.
Хамгийн чухал нэг зүйл бол таны бичих сэдэв сонирхолтойн дээр хүн бүрийн мэдэх, санал бодлоо илэрхийлж болох сэдэв байх ёстой. Хэрэв та блогтоо зөвхөн өөрийн сонирхдог зүйлээ л хийдэг бол тийм ч олон хүнийг татаж чадахгүй л болов уу. Гэхдээ оролдоод л үз. Хэрэв та нэгэнт л өөрийн дагагчидтай болсон бол доорх аргаар мөнгө хийх боломжтой.
-          Шимтгэл авах
Бусад хүмүүсийн бараа, үйлчилгээг өөрийн блогтой холбоно гэсэн үг. Гэхдээ тэдгээр бараа, үйлчилгээ нь таны блогийн ерөнхий сэдэвтэй холбоотой байх ёстой. Хэрэв санхүүтэй холбоотой блог хөтөлдөг бол тэр талын программ зохиодог байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй. Хэрэв ийм хамтран ажиллагч олсон бол үйлчлүүлэгч нэвтрэх бүрт танд шимтгэл орж ирэх болно.
-          Зар сурталчилгаа
Хэрэв таны хөтөлж буй блог хангалттай олон дагагчтай бол төлбөртэй зар байрлуулах боломж бүрдэж байна гэсэн үг. Зарынхаа үнийг багаас эхлэх нь дээр бөгөөд явах тусмаа чанаржих нь чухал.
 
2. Мэдлэгээ худалд
 
Хэрэв та ямар нэгэн салбарын мэргэжилтэн бол өөрийн мэдлэг, мэдээллээ бусдад худалдах боломжтой. Тухайлбал, eBooks, видео, блог зэрэг интернэт ашиглан бүтээгдэхүүнээ худалдаалах боломжтой.
 
3. Ауто Респондер ашиглах
 
Блогоос гадна мөнгө олох хамгийн дэлгэрсэн арга бол Ауто Респондер ашиглан бараа бүтээгдэхүүн болоод үйлчилгээг худалдах арга юм. Таны сайтад өөрийн мэйл хаягийг үлдээсэн хэрэглэгч рүү тухайн үйлчилгээний тухай мэдээлэл, татаж авах линк зэрэг нь автоматаар очих болно. Үүний тулд та OptinMonster суулгах шаардлагатай. Та мэдээлэл түгээснээр чамгүй мөнгө олох боломжтой.
 
4. Веб сайтын худалдаа
 
Та чанартай веб сайт хийдэг бол таны сайт олон хүнд хүрдэг бол веб сайтын наймаачин болох боломжтой. Чамгүй мөнгө хийж болно гэдэгт ч итгэлтэй байж болно. Та өөрийн хийсэн сайтаа Flippa зэрэг энэ төрлийн бүтээгдэхүүний худалдааны сайтад борлуулах боломжтой.
 
5. Бараа бүтээгдэхүүн
 
Дэлхий ертөнцийг бүрхсэн интернэтийн ачаар бараа, үйлчилгээ худалдах нь хэд дахин хялбар болсон. Та өөрт хэрэггүй эд зүйлсийг худалдаж болно. Эсрэгээрээ өөрийн хийсэн бүтээгдэхүүнээ ч худалдах боломжтой. Интернет худалдааны eBay, Amazon зэрэг сайтуудад бараагаа зарах боломжтой бөгөөд нэмүү өртөг шингээн цааш худалдахыг тэд хариуцна.
М.Билгүүн

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД