Ногоон эдийн засаг

Хятадууд утаатай ухаалгаар тэмцэнэ 2017-02-07 18:02

Хятадын баруун бүсийн Жиансү мужийн Нанжин хотод Италийн архитектор Стефано Бойрэгийн бүтээсэн, дэлхийн гурав дахь ойжуулсан барилга баригдах нь ээ. АНУ-ын техник, технологийн төрөлжсөн мэдээллийн сайт болох CNET мэдээлэхдээ тус барилга агаарын бохирдлыг бууруулах онцгой ач холбогдолтой хэмээн онцолсон байна.

Дизайнер Бойрэ ихэр барилгынхаа зураг төслийг боловсруулаад байгаа бөгөөд уг барилгад 1100 ширхэг мод, 2500 ширхэг бут болоод бусад төрлийн ургамал тарина.  Тус барилга өдөрт 60 кг хүчилтөрөгч ялгаруулж мөн хэмжээний нүүрсхүчлийн хийг өөртөө шингээнэ хэмээн тооцоолж байна. Энэхүү ихэр барилгын нээлт ирэх жил болох бөгөөд эхний барилга нь 107 метр, залгаа барилга нь 199 метр өндөр байх ажээ.
107 метрийн жижиг барилгад нь зочид буудал байрлах агаад харин 199 метр барилгыг нь оффис, архитектурын сургуулийн зориулалтаар ашиглах юм.
 
Архитектор Стефано Бойрэгийн бүтээл болох ойжуулсан барилгууд өдгөө Италийн Милан, Швейцарын Лаусанне зэрэг хотод сүндэрлэж байна. Түүний дараагийн барилгуудыг Шанхай, Чонгчин, өмнөд Шижиа Жуан болоод хойд Лиу Жоу зэрэг Хятадын томоохон хотуудад баригдахаар төлөвлөөд байгаа ажээ.
 
Эх сурвалж: China Daily
 
М.Билгүүн

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД