Бизнес

Мөнгөгүй ч бизнесээ эхэл 2017-02-09 16:48

 /АНУ-ын Юта мужийн их сургуулийн дэргэдэх Бизнесийг дэмжих төвийн захирал Майкл Глүстерийн зөвлөгөө/

“Өөрийн гэсэн бизнесээ эхлүүлмээр байна. Даанч мөнгөгүй”. Олон хүн ингэж хэлдэг. Тэдэнд тулгардаг гол асуудал нь бизнесийн төлөвлөгөө, гарааны хөрөнгө.  Амжилт олсон “гарааныхан” бизнесээ бор зүрхээрээ л эхлүүлсэн байдаг. Хэрэв та өөрийнхөө хийж байгаа зүйлдээ үнэхээр сонирхолтой бол бизнесээ босгоход шаардагдах хөрөнгө олдох л болно. Жишээ болгон бүхнийг тэгээс эхэлсэн таван компанийг танилцуулж байна.
 
1. Бусдын мэдлэгийг ашигла
 
Николь Дибүүм 11 жил триатлоны спортоор хичээллэжээ. Энэ хугацаанд эмэгтэйчүүдийн спорт хувцасны талаар сайн ойлголттой болж амжсан ч спорт хувцасны үйлдвэрүүдийн талаар огт мэддэггүй байв. Тэрээр бизнесийн хэд хэдэн зөвлөхтэй уулзаж, тэднээс суралцсан байна.
Николь “Би долоо хоногт хэдэн арван бизнесийн зөвлөхтэй уулзалт хийдэг байлаа. Би тэдний бизнесийн мэдлэгийг спортын талаарх өөрийн мэдлэгтэй хослуулж чадсан” хэмээн дурссан юм. Ингээд үр дүнд нь тэрээр өөрийн спорт хувцасны компанийг байгуулсан бөгөөд одоогоор 25 сая ширхэг спорт хувцас борлуулаад байна.  Тухайн салбарынхаа талаарх мэдлэгээ бизнесийн зөвлөхүүдийн мэдлэгтэй хослуулснаар амжилтанд хүрчээ. Тэрээр өөрийн мэдлэгээр гарааныхаа хөрөнгийг босгож чадсан байна.
 
2. Хөрөнгө оруулагч олох
 
Бизнесийн сайн багш эсвэл зөвлөхтэй болох нь бизнесээ эрсдэл багатай, хямд өртгөөр босгох сайн арга. Жефф Вестер АНУ-ын Орегон мужийн Систерс хотод уламжлалт хэв маягийг хадгалсан дархны газар нээн ажиллуулахыг хүсчээ. Удаан хайсны эцэст бизнесийн гараагаа мөн дархны газраар эхэлж байсан нэгэн чинээлэг эрхэмтэй уулзсан байна. Тэрээр Жеффд үнэтэй зөвлөгөө өгснөөс гадна бизнест нь хөрөнгө оруулахаар шийджээ. Жеффийн бизнес удалгүй “хөл дээрээ” зогссон байна.
 
3. Хаягдлыг хөрөнгө болго
 
Жастин Голд өөр хаана ч байхгүй амттай самрын нухаш хийх төхөөрөмж бүтээж фермерүүдэд зардаг байв. Ингээд өөрийн бизнесийг эхлүүлэх зорилгоор томоохон компаниудад хандсан ч тэдний тавих санал түүнд таалагдаагүй. Тэрээр бизнесээ өөрийн гал тогооны өрөөнд эхлэхээр шийджээ. Гэсэн ч түүнд хэдэн саяын үнэтэй үйлдвэрийн тоног төхөөрөмж авах мөнгө байсангүй. Жастин шийдэл олсон бөгөөд хаягдлын цэг дээрээс хуучин тоног төхөөрөмж цуглуулж түүнийгээ угсарчээ. “Үнэгүй” шахуу эхлүүлсэн бизнесээ 286 сая доллараар борлуулжээ.
 
4. Ямар нэгэн зарах юм ол
 
Аллен Лим ажлынхаа гарааг дугуйн үйлдвэрээс эхэлсэн. Тэрээр цэвэр байгалийн бүтээгдэхүүн ашиглаж тамирчдын биед сайнаар нөлөөлөх ус гарган авсан бөгөөд дугуйн спортын тамирчдын сонирхлыг татаж эхэлжээ. Аллен гайхалтай санаан дээрээ үндэслэн бизнес “босгох” гэсэн ч мөнгө байсангүй. Тэрээр бялуу хийдэг явуулын хуучин тэрэг олсон бөгөөд түүнийгээ өөрийн “гал тогоо” болгон засаж сэлбэжээ. Анхандаа тэрээр дугуйн тэмцээн, уралдаанаар явж бараагаа борлуулдаг байв. Ийнхүү явуулын гуанз ажиллуулж олсон ашгаараа өөрийн шинэ бүтээгдэхүүнээ гаргаж 800 долларын ашиг олжээ. Тэрээр тамирчдад зориулсан хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг Скрач Лабсыг ажиллуулж байна.
 
Дээрх жишээнүүдээс харахад, бизнесээ зардал багатайгаар бүтээхийн тулд сайн зөвлөгчтэй уулз, найдвартай хөрөнгө оруулагч ол, бүтээлч байж зорилгодоо хүрэхийн тулд ямар нэгэн юм зар. Хамгийн гол нь яг одоо хөдөлж эхэл. Мөнгө таны мөрөөдлийг бусниулах ёсгүй.
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД