Төсөв

ОУВС-ын хөтөлбөртэй холбоотойгоор хэрэгжүүлзх бодлогын арга хэмжээнүүд 2017-02-24 12:35

 
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдахаар болсонтой холбоотойгоор татварын тухай хоёр хууль, нэг Улсын их хурлын тогтоолд өөрчлөлт оруулж дараах арга хэмжээг авахаар төлөвлөөд байна. ОУВС-гийн өгсөн зөвлөгөөний дагуу уул уурхайгаас олох орлогыг төсвийн зарлагад зарцуулалгүй хадгалж, төсвийн орлогыг татварын орлогод тулгуурлан бүрдүүлэх бодлого баримталж байгаа аж.
 

1. Автобензин, днзель түлшний онцгой албан татварыг нэмэх

Засгийн газар өнгөрсөн оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор автобензин, дизель түлшний онцгой албан татварыг 1.5-2.6 дахин буулгасан. Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 166 дугаар тогтоолоор автобензин, дизель тулшний онцгой албан татварыг дахин 1.6-4.3 дахин бууруулсан. Эдгээрийн үр дүнд нийт иргэд, аж ахуйн нэгжид 50 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийг эдлүүлсэн байна.

ОУВС-ын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дээр дурдсан хоёр удаагийн татварын бууралтыг ирэх долоо, 10 дугаар сард буцаан нэмэгдүүлнэ. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр төсвийн орлого энэ онд 103.2 тэрбум төгрөг, ирэх онд 227.9 тэрбум төгрөг, 2019 онд 253.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой.

2. Архи, тамхины онцгой албан татварыг нэмэх

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, архи, тамхинд ногдох онцгой албан татварын хэмжээг 2018 онд 10 хувь, 2019 онд таван хувь, 2020 онд таван хувь нэмнэ. Улмаар төсвийн орлого 2018 онд 13.1 тэрбум, 2019 онд 21.9 тэрбум, 2020 онд 25.4 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх боломжтой.

3. Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэх

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж онцгой албан татварын хэмжээг нэмнэ. Тухайлбал, 3500 шоо см-ээс дээш хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжтай суудлын автомашины онцгой албан татварыг 1.9-3.9 дахин нэмэх юм. Ингэснээр төсвийн орлого энэ жил 37.2 тэрбум, ирэх онд 68.8 тэрбум, 2019 онд 75.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

4. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хувь хүний орлогын түвшингээс хамааруулж шатлал тогтоон, 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар ногдуулах. Түүнчлэн, бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жилд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлнэ (2018 онд 120 000 төгрөгийн, 2019 онд 160 000 төгрөгийн, 2020 онд 200000 төгрөгийн, 2021 оноос эхлэн 240 000 төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлнэ). Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр төсвийн орлого 2018 онд 21 тэрбум төгрөг, 2019 онд 14 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой.

5. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах

Энэ 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх юм. Өнөөгийн мөрдөгдөж буй Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэдийн хадгаламжийн хүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн татвар ногдуулахаар байсныг есөн cap наашлуулж байна. Ингэснээр төсвийн орлого энэ жил 43 тэрбум, ирэх жил 67 тэрбум, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой.

6. Импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн импортын тамхинд ногдох гаалийн албан татварын хэмжээг Дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тулган нэмэгдүүлж, 30 хувьд хүргэх. Энэ арга хэмжээний үр дүнд төсвийн орлого энэ жил 20 тэрбум төгрөг, ирэх онд 26 тэрбум, 2019 онд 27 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой.

7. Орлогын удирдлагыг сайжруулах

ОУВС, АНУ-ын төрийн сангийн идэвхтэй дэмжлэгтэйгээр орлогын удирдлагыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлыг хийсээр ирсэн. Энэхүү арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн энэ 2017 онд багтаан татварын удирдлагын чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулах, мөн хялбаршуулсан татварын тогтолцоо бий болгох хуулийн төслийг боловсруулна.

 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Guest 2017 оны02 сар / 24 12:59

Tetgevrin nas yagad bhgu bgn be?