Улс төр

Ерөнхийлөгч Пак Гын-Хе огцорлоо 2017-03-10 11:04

Өмнөд Солонгосын ерөнхий шүүхээс тус улсын ерөнхийлөгч Пак Гын-Хе болон түүний дотны найзуудтай холбогдох хэргийг шүүн хэлцсэний үндсэн дээр ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гаргалаа. Улмаар хоёр сарын дотор ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахаар тогтов. Тус улсын хувьд анх удаа ерөнхийлөгчөө огцруулсан нь энэ юм.

Шүүхийн шийдвэр өнөөдөр Солонгосын цагаар 11 цагт гарсан. Ингэснээр Пак Гын-Хе өнөөдрийн дотор хөх ордныг орхихоор болоод байгаа юм.
Ерөнхийлөгч Пак Гын-Хе нь түүний дотны найз Чэ Сүн Шилтэй төрийн хэргийг зөвшилцөн шийдсэн,  их хэмжээний мөнгө угаасан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгагдаад байсан юм.
Үүнээс гадна шалгалтын явцад Солонгосын толгой компани болох Самсунг группын удирдлагуудын холбогдоод буй авилгын хэрэгтэй ч ерөнхийлөгчийн нэр холбогдоод байгаа юм. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд түүнийг баривлчлах боломжгүй байсан. Харин Пак Гын-Хе ерөнхийлөгчийн суудлаас огцорсноор түүнд хуулийн хариуцлага хүлээлгэх, улмаар баривчилж ч болзошгүй гэж үзэж байна.
 
М.Билгүүн

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД