Ертөнц

Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль таван сарын 9-нд болно 2017-03-15 15:07

БНСУ-ын Төрийн зөвлөлийн хурлаар тус улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг тавдугаар сарын 9-нд явуулахаар болсон тухай “Reuters” мэдээлэв.
 
Өнгөрөгч 2016 оны 12 дугаар сараас төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж байсан Ерөнхий сайд Хван Гёан (Hwang Kyo-ahn) сонгуульд өрсөлдөхгүй аж.

Ээлжит бус сонгууль явуулах болсон нь Ерөнхийлөгч асан Пак Хын Хөгийн авлигын дуулиант хэрэгтэй холбоотой бөгөөд энэ сарын 10-нд Солонгосын Дээд шүүх ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулсан юм.  

Г.Даваадорж

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД