Ертөнц

“Саран дээрх туршилт” уралдааны дүн гарав 2017-03-16 12:58

 Энэ жилээс сарны гадаргууг судлах ажилд эрчимтэй орсон Энэтхэгийн эрдэмтдийн баг дэлхий дахины залуу эрдэмтдийн дунд саран дээр хийж болох туршилт, шинэлэг санаачлагын уралдаан зарласан юм. Уралдааны эхний хоёр байрт шалгарсан баг өөрсдийн төслөө саран дээр гардан гүйцэтгэх юм. Энэтхэг улсын эрдэмтдийн “Тeamindus” төслийн баг энэ жилийн арванхоёрдугаар сард сар руу пуужин хөөргөхөөр төлөвлөж буй.

Бүтээлүүдийг сонгон шалгаруулах ажил энэ сарын 13-нд эхэлсэн бөгөөд шилдэг 15 бүтээлээс шагналын эзэд шалгарах ажээ. Энэхүү уралдаан нь ирээдүйн эрдэмтдийг бэлтгэх, тэдэнд урам зориг өгөхөд чиглэж буй. Уралдаанд саран дээр шар айраг хийх, нарны гэрлийг ашиглан цахилгаан гаргах зэрэг сонирхолтой төслүүд ирсэн аж.
Шүүгдчийн баг гурав хоног ажилласны эцэст саран дээр микроб хэт ягаан туяаг хэрхэн нэвтрүүлэх, түүний нөлөөллийн талаар судлах Италийн багийн төсөл шалгарсан байна. Италийн багийн гишүүн ярихдаа “өөрсдийн төслөө саран дээр туршина гэдэг бол бидний мөрөөдөл. Мөн гайхалтай боломж. Ирээдүйд сар төдийгүй өөр гариг, эрхэс дээр судалгаа хийхийг хүсч байна” гэжээ. Харин хоёрдугаар байранд энэтхэгийн багийн төсөл шалгарчээ.
Энэтхэг улс сүүлийн жилүүдэд сансар, огторгуйг судлах ажилд анхаарах болсон бөгөөд цаашид ч олон улсын шинжтэй уралдаан зохион байгуулж, дэлхийн шилдэг эрдэмтэдтэй хамтран ажиллах тухайгаа мэдэгджээ. 
М.Билгүүн

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД