Хөрөнгийн зах зээл

Компаниудын 41 хувь нь хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдлээ ирүүлээд байна 2017-03-17 17:34

Компаний тухай хуульд хувьцаат компани (ХК)-ууд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-аа хийхээр заасан байдаг. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 163 нээлттэй ХК байгаагийн 67 нь ХЭХ-ын мэдэгдлээ СЗХ-нд ирүүлээд байна. 

Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос батлан мөрдүүлж байгаа “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-д заасан компанийн Төлөөлөн удирдах зөвлөл ХЭХ хуралдуулах талаар шийдвэр гаргах, уг шийдвэрийн талаарх мэдэгдлийг СЗХ болон МХБ-д ирүүлэх, нийтэд мэдээлэх хугацаа ирэх долоо хоногт дуусах юм байна.

Тиймээс мэдэгдлээ ирүүлээгүй байгаа ХК-иудад ирэх долоо хоногт багтаан хууль болон журмаар заасан хугацаат ажлуудыг хийж, зохих ёсоор ажиллахыг Санхүүгийн зохицуулах хорооноос үүрэг болгожээ.

 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД