Мөнгөний бодлого

Бодлогын хүү өөрчлөгдөх эсэх нь УИХ-аас хамаарна 2017-03-17 19:39

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2017 оны өнөөдөр хуралдаж, Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
 
Хэдийгээр эдийн засагт зарим эерэг үзүүлэлт ажиглагдсан ч ОУВС-гийн Өртгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах асуудал шийдэгдээгүй байгаагийн улмаас бодлогын хүүг өөрчлөөгүй байна.
 
Мөнгөний бодлогын мэдэгдэлд дурдахдаа
 
"... инфляци хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 хувьд хүрлээ. Инфляци цаашид алгуур өсөхөөр байгаа хэдий ч зорилтот түвшнээс давж гарахааргүй байна. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольж, шинээр “Хуралдай” бонд гаргаж, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгасны үр дүнд богино хугацааны гадаад төлбөрийн дарамт буурлаа. 

Эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр ийнхүү эерэг өөрчлөлт гарсан хэдий ч төсвийн болон гадаад секторын тодорхой бус байдал хэвээр байна. УИХ-аар 2017 оны төсвийн тодотгол, ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус хэлэлцсэний дараа мөнгөний бодлогын төлөвийг цаашид өөрчлөх эсэхийг эргэн харах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна." 
 
гэжээ.
 
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД